"Ээж нь хүүхдээ үгэнд орохгүй байхаар нь орцонд гаргаж шийтгэсэн гэсэн. Хүүд гэмтлийн зэрэг тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгэнэ
2020/10/22
"Алтай" хотхонд хөл нүцгэн орцондоо зогсож байсан хүүгийн зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан юм. Энэ талаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Цагдаагийн хошууч Д.Будзаанаас тодрууллаа.
- Орцондоо зогсож байсан хүүхдийн асуудлыг шалгах ажил ямар шатанд явж байгаа вэ?
- Одоогийн байдлаар зөрчлийн хэрэг үүсгээд шалгаж байна. Хүүхдийн биед гэмтэл хохирол учирсан эсэхийг мэдэхээр шинжээч томилуулан ажиллуулж байна. Мөн хорооны Засаг дарга, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, эмнэлэг, нийгмийн ажилтан зэргээс бүрдсэн хамтарсан багийнхан хүчирхийллийн шинж байсан эсэхэд нь үнэлгээ хийж байгаа.
Үнэлгээний хариу гарахад долоо хонох байх. Хэрвээ гэмтлийн зэрэг тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгээд шалгана. Тогтоогдохгүй бол хамтарсан багийн үнэлгээг харж байгаад Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцно.
- Хүүхдээ ямар шалтгааны улмаас гаргасан юм бол?
- Үгэнд орохгүй байхаар нь “шийтгэсэн” гэсэн. Ээж нь ийм үйлдэл гаргасан байна лээ.
- Тухайн үед хүү ээжтэйгээ хоёулаа л байсан уу?
- Тийм.
- Эцэг эхчүүд хүүхдээ шийтгэх байдлаар хүүхдээ гэрээсээ гаргах ийм явдал цагдаагийн байгууллагад хэр их бүртгэгддэг бол?
- Ахуйн хүрээнд гэр бүлийнх нь хамаарал бүхий хүмүүс хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж байгаа. Мэдээлэгдэхгүй, харагдахгүй өнгөрдөг эрсдлүүд ч бий.
Өвлийн хүйтэнд хүүхдээ хөөж гаргаад, хүүхдийнх нь хөл гар хайрагдсан хэргүүд бүртгэгдэж шалгагдаж байсан. Дээрх тохиолдлын хувьд гэхэд байршил нь өөр буюу гэр хороололд, өвлийн нэг, хоёрдугаар сард ийм үйлдэл гаргасан бол яах байсан юм.
Хөршгүй айл гэж байхгүй. Хүмүүс хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой зүйл мэдсэн л бол сайн мэдээлж байх хэрэгтэй байна. Бага насны хүүхэд өөрөө хаана хандахаа мэдэхгүй. Ээж, аав гэдэг өөрсдөө хүүхдээ хамгаалах үүрэгтэй хүмүүс шүү дээ.
sain bod!!!!ta gereltej ch medne!!!! · 2020/10/23
Mongolchyyd aa!!ta nariin arhi yydag chini arai heterch bna ,bas hajuugaar ni yr hyyhedeen eh hyn ingej hymyyjyyleh gej baih uu?......Bid haisaa yabaad bnaaaa!saitar bod doo!!!
Зочин · 2020/10/23
төрийн бодлого нь тийм байгаа юм болуу
Хөхөөний үүр · 2020/10/23
сахилгагүй хүүхэдийг шийтгэхгүй бол ирээдүйд гэмт итгээд л болж хувирна.буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэж монголчууд ярьдаг. мэдээж буруу эрэхлээгүй л бол эцэг эхүүд юу л гэж шиитгэхэв.
Зочин · 2020/10/22
эх нь шоронд хүү нь асрамжинд явах юм биз дээ энэ гэр бүл бүр сүйрлээ
Зочин · 2020/10/22
Монголд маань ер нь эрүүгүй хүн үлдэх нь үү энгийн иргэдээс лав үлдэхгүй нь бололтой жирийн иргэд нэг хоёроороо эрүүтэй болсоор дуусах юм байна
иргэн · 2020/10/22
Энэ эхэнцэрийг хатуу шийтгэ.хүүхдээ орцонд хашраадаг эх бол хүн биш чоно гэсэн үг.шийтгэх ёстой.