Д.АМАРБАЯСГАЛАН: Улс төрийн туршлага, мэдлэг чадварыг нь ашиглах гэж Д.Сумъяабазарыг нэр дэвшүүллээ
2020/10/22
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хурал дөнгөж сая өндөрлөж, нийслэлийн МАН-ын V хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хотын даргад Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгалан нарыг дэвшүүлэхээр санал оруулж байгааг МАН-ын генсек Д.Амарбаясгалан танилцуулж, үг хэллээ.
МАН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН: УИХ-ын гишүүнээсээ татгалзах улстөрчийн хувьд хүнд шийдвэр. Гэхдээ намын дарга, Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүндэтгэн үзэж хүлээн авч байгаа Д.Сумъяабазар даргадаа талархаж байгаагаа илэрхийлье. Бидний өмнө сонгуулиар итгэлээ өгсөн нийслэлчүүдийн итгэлийг ажил хэрэг болгон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чухал хариуцлага хүлээж байна. Бидэнд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээж байсан гашуун түүх бий. Биднийг намын 100 жилийн ой, Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн маш том 2 үйл явдал ирэх жилд хүлээж байна. Иймээс Д.Сумъяабазар даргыг намын зүгээс итгэл хүлээлгэн илгээж байна гэв. Хотын дарга УИХ, Засгийн газарт хүртэл ажиллаж чадах зангарагтай чадвартай хүн байх ёстой. Улс төрийн туршлага, мэдлэг чадварыг нь ашиглах гэж бид өөрөөр нь энэ хүнд шийдвэрийг гаргуулсан гэдгийг та бүхэн ойлгоорой.
Зочин · 2020/10/23
Зочин · 2020/10/23
Арай гений гэх гээд байна уу гүй юу? Гах гах гах
Иргэн · 2020/10/23
Маш зөв хүн томилогджээ?! Баяр хүргье?! Аварга, Аваргаараа төрдөг гэж яасан үнэн үг вэ?! Амжилт хүсье?!
Иргэн · 2020/10/23
Маш зөв хүн томилогджээ?! Баяр хүргье?! Аварга, Аваргаараа төрдөг гэж яасан үнэн үг вэ?! Амжилт хүсье?!
Иргэн · 2020/10/23
Маш зөв хүн томилогджээ?! Баяр хүргье?! Аварга, Аваргаараа төрдөг гэж яасан үнэн үг вэ?! Амжилт хүсье?!
Zo · 2020/10/23
Арай ч дээ Монголчууд минь!!!!
Иргэн · 2020/10/22
ард түмнийг дэндүү доромжлох юмаа. Энэ луйварчныг захын гөлөг ч тоохгүй. Дэндүү хүлцэнгүй ард түмэн ч дээ
MATILDA · 2020/10/22
Зочин · 2020/10/22
Энэ улсын мөхөх процесс их л хурдан явагдаж байна даа.
ЧИ ЛУЙВАРЧИН БАЙНА ЧИ БИЗНЭСМЭН БИШ БАЙНА... · 2020/10/22
чи мөн долигнож үхэх нь ээ хүк та хоёр энэ мунагийг дэвшүүлэхгүй бол жэнкод алуулна бидээ
Иргэн · 2020/10/22
Аваргад аврага том хариуцлага үүрүүлж байгаа нь харинч зөв пм байнаа!? амжилт хүсье?!
irgen · 2020/10/22
oor hun alga gej uu, arai ch de
Элдэв Очир · 2020/10/22
Арай ч дээ.