2020.10.28-ны өдөр 7:50 цагийн орчимд Баянхонгор аймаг Баян-Овоо сум 2-р багийн нутаг “Савх” гэх газар асфальтан замд Nissan Condor маркийн автомашины араас Hyundai Sonata маркийн Б жолоочтой автомашин мөргөж, зорчигч 35 настай, эмэгтэй Б-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. ‼️
Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно. ‼️‼️‼️