Ерөнхий сайдын зөвлөх Кекшүзан Д.Батбаяр “хятад иргэд”-ийг зуучилдаг уу..
2014/04/22
Монгол улсад барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа. Үүнтэй уялдуулан энэ салбарт ажиллах хүчний асуудал дутагдалтай байдаг.
Монголчууд барилга дээр ажиллахад асуудал их гаргадаг гэнэ, учир нь манайхан үе үе урхи ууж ажлаа цалгардуулдаг, хулгай хийдэг, хойрго, түүнтэй холбоотойгоор гүйцэтгэл удаан байдаг гэж барилгын компанийн удирдлагууд ярих юм билээ. Тиймээс энэ салбарт үйл ажиллагаагаа явуулдаг компанид гадны, тэр тусмаа хятад, хойд Солонгосын ажиллах хүч, ажилтнууд авах хүсэлтэй байдаг. Бүр энэ асуудал ”томчуудын дунд” бизнес болтлоо “хөгжчихсөн” тохиолдол ч бий гэнэ.
“Ерөнхий сайдыг ядраахгүй байх” нь чухал гэж хэлснээрээ хэвлэл мэдээллийнхэнээс “Ерөнхий сайдын юуны ч хамаагүй зөвлөх” хэмээн нэрлэгдэх болсон Кекшүзан Д.Батбаяр энэ салбарт хятад ажиллах хүч зуучилдаг нэгэн гэнэ. Учир нь хятадын ажиллах хүчийг Кекшүзан Д.Батбаяр хууль бусаар хил давуулан оруулан ирж байгаа тухай мэдээлэл юм. Тэрээр Е ангилалын визээр, “жуулчин” нэрээр хятад иргэдийг монголд хил нэвтрүүлэн оруулж ирээд барилгын компаниудад хууль бусаар “шахдаг” гэсэн явган яриа мэдээлэл барилгын салбарын удирдлагуудын дунд хүчтэй газар авсаар байна. Барилгын компаниуд ч гэсэн Кекшузан Д.Батбаярын “…………….. LLC” компаниас Хятадын ажиллах хүч авбал найдвартай, бас Гадаадын иргэн харьяатын алба шиг олон бичиг цаас, зардал чирэгдэл болдоггүй гэж хэлэх юм билээ.
Энэ асуудал хэрвээ үнэн бол наанадаж Ерөнхий сайдын зөвлөх хууль зөрчсөн, цаанадаж улс орны аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц үйл хэрэг болж байна. Энэ асуудлыг холбогдох байгууллагууд нь шалгаад үзэхэд гэмгүй бизээ. Эсвэл Ерөнхий сайдын зөвлөх, эрх мэдэлтэй нэгэнд хууль үйлчилдэггүй юм болов уу…
А.Галт
Зочин · 2014/04/23
Зочин · 2014/04/23
Yag unan naadxiin chin xiideg ajil nugel ni nudeere garanda.
Зочин · 2014/04/23
mongoliin buteen baiguulaltand opoltsoj bgaa ajilchidiig opuulj ireh estoi gj bodoj bn. hudulmur erhleh yawt***a sar bur mungu tuldug ulsad. tegehed hoid solongoschuud mungu tulduggui. hytad humuus ajildaa sain gj boddog. manaihan yugaa ch medehgui bj muusain hytaduud gh yumaa. uchiriin ni olj oilgosnii daraa setgegdelee huwaaltsah heregtei bolow uu.
19001973 · 2014/04/23
Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу. Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол... Авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай. Мөн хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ, аялал жуулчлал, гадаад дотоод нислэгийн хуваарь, ачаа тээврийн нүүлгэлт, такси дуудлага зэргийг лавлах боломжтой.
zul · 2014/04/23
ene yostoi bulxaini ezen .odoo l neg ilchlegdex en de.mongolinxo gazar nutgiig bas xytaduudad zardag gesen shv