Алмааз олдсон сургаар иргэд хүрз, жоотуу барин дайрч байна
2014/04/22
Монголоос алмаз олдсон талаар мэргэжлийн хяналтын байгууллагынхан ярив. Тодруулбал Өмнөговь аймгийн нутгаас их хэмжээний алмааз олдсон бололтой.
Энэ талаар холбогдох албаны хүн үгүйсгэсэн хариулт өгөөгүй байна. Тэрээр “Цогт-Овоо сумын нутгаас алмаазтай төстэй чулуулаг олдсон. Яг алмааз гэж хэлэхэд эрт байна. Элсэн чихрийн хэмжээтэй чулуулгууд олдож байгаа” талаар дуулгажээ.
Одоогоор тэдгээр жижиг чулуулгуудыг Геологийн төв лабораторид дээжийг нь явуулж шинжлүүлэхээр болсон байна.
Харин тус сумын нутгаас алмааз эрдэнэ олдсон гэсэн сургаар нутгийн иргэд шөнө орой алмааз олдсон гэх газарт бөөн бөөнөөрөө хүрз жоотуу барин дайрч ухаснаас байгаль орчныг сүйтгэх аюулд ороод байгаа аж. Мөн ойр хавийн сумдад энэхүү мэдээлэл гэрлийн хурдаар цацагдаж машинтай иргэд уг газарт цугларч эхэлжээ. Тухайн газарт очсон иргэд алмааз гэх жижиг чулуулаг биетийг шүдэнзний мод, скочинд наалдуулан авч байгаа гэх.
За бүр болоогүй тэд олсон чулуулгаа иргэдэд өндөр үнээр зарсан гэх мэдээлэл хууль хяналтын байгууллагад аль хэдийн хүрчээ. Одоогоор бөөгнөрч буй “нинжа” нарыг тараах ажлыг тус сумын цагдаагийн газрынхан явуулж байгаа талаар эх сурвалж мэдээлжээ.
Б.Оргил
Зочин · 2014/04/23
очхоос
Зочин · 2014/04/23
unen uu? hmmmm
19001973 · 2014/04/23
Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу. Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол... Авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай. Мөн хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ, аялал жуулчлал, гадаад дотоод нислэгийн хуваарь, ачаа тээврийн нүүлгэлт, такси дуудлага зэргийг лавлах боломжтой.
Зочин · 2014/04/23
Тийм т1 тэ. Өөрсдөө ийм байж гадныхныг ******лаал, хамаг гэрээг ч болиулаал, ядууралд ороол. Монгол алмаз байхгүй хүүхдүүдээ, үлгэр ам дамжсан ярианд итгэх насаа орхилдоо. Шаврын царам мэтийн үүсэх боломжтой газарт л гэхэд техникийн алмаз л байгаа.