“Хүчирхийлэл ба баян хоосны ялгаа”-нд багачууд өртөх ёсгүй
2014/04/23
Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэлийн хэрэг ихээр гарах болсон. Өмнө нь энэхүү хэрэг далд байдал байдаг байсан бол өнөөдөр ил болж нийгэмд сөрөг нөлөө үзүүлсээр байна.
Гэр бүлийн хүчирхийллийн гол хохирогч бол хүүхдүүд болоод байгаа юм. Өнөөдөр гэр бүл салалтаас болж хүүхдүүд өнчирч байгаа ба уг хүчирхийлэлд өртөж сэтгэл санааны гүн дарамтад орох ба бие мах бодиороо хохирч байгаа юм. Он гарсаар хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо ихэссэн байна.
Дагавар хүүхдээ хүчирхийлэх тэднийг хазаж гэмтээх, зодох, дарамталж хүнд ажил хийлгэж мөнгө олох, бэлгийн хүчирхийлэл гэх мэт хэргүүд гарсаар байгаа юм. Тэгвэл энэ сарын 19-ны шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороонд хойд эцэг нь гурван настай бяцхан охиноо зодож хазсан хэрэг гарчээ. Охины ээж орцны жижүүр хийдэг. Тухайн үед орцнуудаа шалгаж явахад нь охиныг хазаж, зодсон байжээ. Тэд 2013 оны аравдугаар сараас хамтран амьдрарсан. Харин охин эмээгийндээ тусдаа амьдардаг байжээ. Хэрэг гардаг өдөр охин ээжийгээ санаад байна гэсэн учраас эмээ нь энэ сарын 17-нд охиныг ээж дээр нь хэд хонуулахаар хүргэж өгсөн нь энэ байж.
Баянгол дүүргийн цагдаагийн хэсэг хойд эцэгт Ч-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, цагдан хорьжээ. Харин охины ээж Хүүхдийн эрхийг хамгаалах үндэсний төвд хандан тусламж хүсчээ. Тэрбээр охиноо шүүх эмнэлэгт үзүүлсэн бөгөөд шүүх эмнэлгийн хариу ирэх баасан гарагт гарах гэнэ. Энэ мэтчилэн хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа ба бяцхан хүүхдүүдийг байж болохгүй хэрцгий байдлаар яргалж байгаа нь ганц энэ хэргээр зогсохгүй байгаа юм. Хүүхдийг хамгаалах эрхийн байгууллагууд энэхүү асуудал анхаарал хандуулж дээрх балмад явдлыг таслан зогсоох хэрэгтэй болоод байна. Хүүхдээ хэрцгийгээр зодсон, тамалж яргалсан эцэг эхчүүдэд хатуу арга хэмжээ авах ба тэдний эцэг эх байх эрхийг нь хасах хэрэгтэй. Түүнчлэн нийгэмд баян ядуугын ялгаа их гарч байгаа бөгөөд телевизийн кинонууд үүнд сөрөг нөлөө үзүүлж байна. ЕБС-ын хүүхдүүдийн дунд баян ядуугийн ялгаа ихээр гарах болсон байна.
Тодруулбал: 2010 онд бага насны хүүхдэд зориулсан гэсэн тодотголтой телевизийн олон ангит кино нээлтээ хийж байсан “Адтай жаалууд” гэсэн нэртэй уг кино одоо ч үргэлжлэн гарч буй. Гурван бүлэг болж гарч буй энэ киног би анх үзэхдээ үнэхээр шүүмжлэлтэй хандаж байсан.
Хүүхдүүдэд зориулсан уран бүтээл гэдэг огт өөр баймаар. Гэтэл тэр кинонд баян ядуугийн ялгааг тод харуулсан байгаа нь ЕБС-ийн хүүхдүүдийн дунд бий болоод байгаа юм. Түүнчлэн уг кинонд хүүхдүүдийн биш харин насанд хүрсэн хүмүүсийн харилцааг харуулсан байдаг. Эхний цувралд нь хүн баян бол түүнтэй сайхан харилцах хэрэгтэй, ядуу бол хэн ч биш болно гэсэн санаа гардаг бөгөөд дараагийн цувралд нь хот, хөдөөгийн хүүхдүүдийн ялгааг харуулсан байна. Энэ нь үзэгч хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж буй бөгөөд өсвөр насныханы сэтгэлгээнд тансаг хэрэглээ, баян ядуугын ялгаа, дээрэнгүй үзэл, бие биесээ үзэн ядах сэтгэлгээ, бусдад муу санаж болдог гэдэг бодлыг суулгаж байгаа юм.
Энэ мэтчилэн хүүхдүүдийн дунд зөрчил гарч байгаа ба тэдний сэтгэлгээнд буруу зүйл ихээр сууж байгаа юм. Бүр цаашлаад нийгэмд муу үр дагавар дагуулж байгаа юм. Хүүхэд бүр өөр өөр орчинд амьдарч байгаа бөгөөд гэр орон, эцэг эхийн анхаарад халамж хүртэл өөр өөр байдаг. Зарим нь тансаг хангалуун тайван орчинд амьдарч байгаа бол зарим нь түгшүүртэй дарамтанд, сурах нь битгий хэл бүр хүнд хүч хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүд ч байгаа юм. Энэ мэтчилэн хүүхдийн хүчирхийлэл болоод тэдний дундах зөрчил гаарсаа байгаа юм. Тиймээс энэ байдлыг хүүхдийн эрхийг хамгаалах нийгэмлэг болоод бусад байгууллагууд арга хэмжээ авах хэрэгтэй байгаа юм. Үүнээс гадна арванхоёрдугаар сард төрсөн 2100 хүүхэд энэ сарын мөнгөө авч чадаагүй байгаа. Энэ асуудлыг өнгөрсөн бямба гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хүүхдийн мөнгө олгох ажлыг иргэдэд чирэгдэлгүй, олон шат дамжлагагүй олгоход анхаарч ажиллаж, 2013 оны байдлаар 960 мянга 287 хүүхдийн дансанд сар бүр мөнгийг нь байршуулжээ.
Арванхоёрдугаар сард шинээр төрсөн хүүхдүүд тухайн сардаа багтаан иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, банкинд өргөдөл хүсэлтээ гаргаж байгаа ч мэдээлэл нь нийгмийн халамжийн байгууллагад ирэх, халамжийн байгууллагаас Төрийн сан, Монгол банкинд хүргүүлэх, арилжааны банкуудад мөнгийг шилжүүлэхэд шаардагдах хугацаанаас хамаарч тухайн тухайн ондоо багтаж хүүхдийн мөнгөө авч чаддаггүй ажээ. Иймд энэ асуудлыг зохицуулахаар "Хүний хөгжлийн сангаас хүүхдэд мөнгө олгох тухай журам"-д өөрчлөлт оруулж, иргэн хүсэлтээ гаргасан боловч байгууллага хоорондын мэдээлэл солилцох, санхүүжилтийг шилжүүлэх зэрэг иргэнээс үл хамаарах шалтгаанаар тухайн ондоо багтан хүүхдийн мөнгө нь дансанд нь ороогүй тохиолдолд дараа оны төсвөөс нөхөн олгохоор болсон байна. Ямартай ч мөнгөө авч адаагүй хүүхдүүд мөнгөө авах боломжтой юм байна.