Цул алт олдсоныг хэн батлах вэ?
2014/04/23
Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутгаас алмаазтай төстэй чулуулаг олдсон талаар бид өмнө мэдээлж байсан. Алмааз олдсон сургаар нутгийн иргэд хүрз жоотуу барин дайрч, зэргэлдээх сумдаас мөн хүмүүс ирж байгаль орчныг сүйдэлж байгаа гэх.
Энэхүү мэдээллийн дуулиан намжаагүй байхад мөн л нийслэлийн нутаг дэвсгэрээс 2.2 кг жинтэй цул алт олдсон талаар шум тарж эхэллээ. Тодруулбал өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт газар шорооны ажил хийж байсан барилгын ажилчид уг цул алтыг олжээ. Яармагийн гүүрийн цаахна, “Viva city” хотхоны баруун талд баригдаж буй “Шинэ өргөө” хорооллын нутаг дэвсгэрээс олдсон хэмээн баримт болох зурагтайгаа цацагдсан юм.
Ямартай ч алмааз, алт олдлоо гэх мэдээлэл нэг өдөрт гарч байгаа нь хачирхалтай ч алмаазны талаар баттай эх сурвалж мэдээлэл өгсөн байдаг. Харин цул алт олдсон талаар батлах хэн нэгэн гарч ирсэнгүй.
Б.Оргил
Зочин · 2014/04/27
Тэнэг зүйл..............
Зочин · 2014/04/24
Bitgii ****
Зочин · 2014/04/24
Зочин · 2014/04/24
kkkk alt olchihool yu gej zarlaad baihav dee