Залуус маань оюуныг эрхэмлэдэг болсныг “Цаг ирлээ” лекц харууллаа
2014/04/23
4-р сарын 23-ны Лхагва гаригт буюу өчигдөр Эрсдлийн удирдлагын үндэсний төвийн дарга, лектор Д.Гантулга UB Palace-ийн Их танхимд “Цаг ирлээ” лекцээ ахлах ангийн сурагчдад зориулан уншлаа.
Энэ лекцийн сонсогчид Их танхимын 3000 гаруй суудлыг дүүргэсэн нь өнөөгийн залуус маань оюунлаг чиг хандлагатай болж, ирээдүйгээ өөдрөг хардаг болсны нэг тод жишээ гэлтэй.
Тус лекцийн үеэр урлаг соёлын залуухан одод ирж, өсвөр үеийн дүү нартаа ая дуугаараа бэлэг барин, сонорыг нь мялаасан юм. Энэхүү үр өгөөжтэй, оюунлаг лекц өнөөдөр буюу 4-р сарын 24-ний 19.00 цагт UB Palace-ийн Их танхимд бүх насныханд зориулан уншигдах тул оюун ухааныг дээдлэгч эрхэм хүмүүн та бүхнийг хүрэлцэн ирж, оролцохыг урьж байна.