Өнөөдөр/2020.11.29/ 17:00 цагт Засгийн газар ээлжит бусаар хуралдлаа. Уг хурлаар хатуу хөл хорионы дэглэмийг сунгах эсэх асуудлыг шийдэх юм. Тэгвэл Засгийн газраас дараах шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал, Хөл хорионы дэглэмийг хэсэгчилэн 10 хоног сунгахаар болсон байна. Цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас Улаанбаатар хот, Архангай, Сэлэнгэ аймгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг 12 дугаар сарын 01-нээс 11-ны өдрийн 06 цаг хүртэл хэсэгчилсэн бүх нийтийн бэлэн байдалд хэвээр үлдээхээр болсон аж. 

Мөн бусад аймгийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын 01-ны өдрийн 06 цагаас бууруулж өндөржүүлсэн бэлэн байдлын горимд шилжүүлэхээр болжээ.

Олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн цуглаан жагсаал спорт,  урлаг үзвэр үйлчилгээг хориглож засаг захиргаа нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн болон хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэхээр болсон байна.