Казахстан "Спутник V" вакциныг үйлдвэрлэж эхэлнэ
2020/12/04
'ОХУ-д гарган авсан "Спутник V" вакцины үйлдвэрлэл Казахстанд энэ сард эхэлнэ гэж тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Казахстаны Ерөнхий сайд Аскара Мамина баасан гарагт Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт бараалхаж, коронавирусний вакцин боловсруулах ажлын явцын талаар мэдээлжээ. Энэ үеэр Касым-Жомарт Токаев ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн тохиролцооны дагуу Оросын "Спутник V" вакциныг Казахстанд 12 дугаар сарын 22-ноос үйлдвэрлэж эхэлнэ гэдгийг мэдэгдсэн байна.
Түүнчлэн хүн амыг сайн дурын үндсэн дээр вакцинжуулах ажлыг ирэх оноос эхлүүлэхээр төлөвлөж байгааг мэдээлжээ. "Эхний ээлжинд эмч, багш нар, хууль сахиулах байгууллагуудын ажилтнууд зэрэг халдвар авах эрсдэл ихтэй бүлгийг вакцинд хамруулна" гэж Казахстаны Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Зочин · 2020/12/05