Оросын "Спутник-V" вакциныг өртгөөс нь бага үнээр Монголд нийлүүлэх боломжтой гэв
2020/12/07
Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өнөөдөр ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовтой уулзаж "Спутник-V" вакцины үнэ өртөг, ханган нийлүүлэлт болон вакцинжуулалтынх нь явцын талаар ярилцлаа.
Тэрээр энэ тухайгаа: "Монгол Улсад "Спутник-V" вакциныг өртгөөс нь бага үнээр нийлүүлэх, хамгийн ойр байрлах хоёр эх сурвалжаас хангах боломжтойг хэлж байна.
Бүх нийтийн вакцинжуулалт Москва хотод өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн, ДЭМБ-т бүртгүүлэх явц зохих шатанд хэрэгжиж яваа талаар Элчин сайд мэдээллээ" гэв.
Зочин · 2020/12/08
Судалгааны ажлынх нь талаар ямар ч мэдээлэл байхгүй, сайн уу муу юу хэн ч мэдэхгүй шүү дээ.
Зочин · 2020/12/07