Сахар Табар гэх 19 настай иран бүсгүй залуусын дунд үзэл сурталгүй зүйл сурталчилж, үүгээрээ орлогын эх үүсвэрээ босгодог гэсэн үндэслэлээр шүүхээс 10 жилийн ял сонсчээ

Түүний хувьд гадаад үзэмжээсээ болж Зомби Анжелина Жоли хэмээх хочтой болжээ. Холливудын жүжигчин Анжелина Жоли шиг төрхтэй болохоор гоо сайхны мэс засалд орсон ч түүний төрх эсрэгээрээ болсон юм. Харин Лалын шашинт Иран залууст түүний энэ байдал нь нийгмийг өдөөн хатгасан, залуусыг буруу зүйлд уруу татаж байна гэх үндэслэлээр хуулийн байгууллага түүнд шийтгэл оноожээ.