Хууль зүйн сайд Х.Тэмүжин, ЦЕГ-ийн Б.Билэгт нарын зөрчлийн үндэс
2014/04/27
Хууль шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх гэсэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний бодлогыг ЦЕГ-ийн дарга Б.Билэгт эсэргүүцсэн мэт мэдээлэл гарах болсон. Тэгвэл үүнд хүргэсэн байж болох нэгэн баримтыг та бүхэндээ дэлгэе.
Цагдаагийн Ерөнхий газрын дарга Б.Билэгт 2012 оны 10 сарын 01-ний өдрийн 630 тоот тушаалаараа Баянгол дүүргийн Цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа Нанзадын Амарзаяаг Авлигатай тэмцэх хуулийг зөрчсөн үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ.
Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өмнө нь ажлаасаа авлигатай холбоотой хэргээс болж халагдсан хурандаа Нанзадын Амарзаяаг 2014 оны 03 сарын 27-ны Б/21 тоот тушаалаараа Цагдаагийн Ерөнхий газрын Дотоод хяналт – Аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн дэд даргын албан тушаалд томилох шийдвэр гаргажээ.
Үүнийг УИХ-ын дарга З.Энхболд өөрийн твиттер хуудсанд жиргэж, “Х.Тэмүүжин ийм “”шинэчлэл” хийж байгаа учраас дэмжихгүй байгаа” гэжээ.
А.Галт