Орчин цагаа дагаад охид залуус гоо сайхан даа ихээхэн анхаарал хандуулдаг болсон. Мэдээж энэ нь муу зүйл биш сайн хэрэг.

Өнөөдөр хэн хаанаас ямар бүтээгдэхүүн авч хэрэглээд түүнд хэрхэн үйлчилж байгааг судалж түүнийг нь худалдан хэрэглэх болсон. Гэвч үүний хажуугаар бизнес эрхлэгчид ашиг хонжоо хайсаар байгаа юм. Бүтээгдэхүүнээ өөрөө хэрэглэж байгаа маш сайн үр дүнтэй арьсыг сайтар цэвэрлэж сайхан болгон гэх мэтээр толгой угааж борлуулалтаа нэмэгдүүлдэг байна. Энэ нь нэг үгээр улс орон хөгжиж, гадаад харилцаа хөгжихийн хэрээр сүлжээний бизнес хийж, амархан мунхрах дутагдалтай хүмүүсийн халаасыг “ухах” сэргэлэн нөхдүүд олширсоор байгаагын илрэл юм.

 

   “Орифлейм”-ээс эхлэлтэй энэ бизнес сүүлдээ эм, тариа, бэлэн мөнгө, тураах хоол энэ тэр гээд олон салбарыг хамарсан. Энэ мэтчилэн сүлжээний бизнес хүрээгээ тэлсээр байгаа. Энэ байдал өнөөдрийг хүртэл үрлгэжилсээр байгаа юм. Энэхүү бизнесийн золиос болж гоо сайхнаараа хохирсон охидын тоо нэмэгдсээр буй. Мэдээж залуу эмэгтэй хүн гэдэг бол дэлбээгээ нээж буй цэцэг мэт байдаг. Тэрхүү шив шинэхэн цэцгийг шинэ хэвээр нь байлгахын тулд тэтгэж сэргээх шим тэжээл хэрэгтэй, түүнийг тордож байх хэрэгсэл хэрэгтэй.

 

   Тэр бол мэдээж гоо сайхны бүтээгдэхүүнүүд. Гэхдээ тэрхүү бүтээгдэхүүнээ зөв сонгох нь маш чухал асуудал. Хэн нэгний сүлжээ бизнесийн золиос болохыг хүсэхгүй байгаа бол хэрэглэх бүтээгдэхүүнээ өөрөө сонгож тохирох үгүйгээ сайтар судалж мэдсэн байх хэрэгтэй. Хавар болж Улаанбаатар хот маань хөл хөдөлгөөнд ороод ирлээ. Залуучууд маань гоо сайхандаа анхаарал халамж тавих нь ихэссэн мөн хонхны баяр болж буйг тохиолдуулан охидууддаа анхааруулахад орж буй гоо сайхны салонаа зөв сонгоорой гэж зөвлөх байна. Учир нь “Үйлчлүүлэгч бол хаан” хэмээх сүржин уриа үйлчилгээний байгууллага бүрт хадаастай байдаг. Гэтэл энэ уриа гууль болсон үйлчилгээний газрууд нилээд байдаг билээ.

 

   Түүний нэг бол “Шүр гоо хүрээ” гоо сайхны салон өнгөрөгч оны эхээр нилээдгүй шуугиан дэгдээгээд авсан. Учир нь тус салонынхон үйлчлүүлэгчиддээ буруу гоо сайхны зөвлөгөө өгч, түүнээс үүдэн хайхрамжгүй хандан үйлчлүүлэгчийн гоо сайхныг алдагдуулж байсан. Энэ мэт үйл ажиллагааны доголдолтой газраар үйлчлүүлж эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирохоос болгоомжлох хэрэгтэй байгаа юм. Хавар болж арьс хуурайшин арчилгаа их шаарддаг энэ үед охил бүсгүйчүүд маань аль сайн гэсэн бүтээгдэхүүн, салон зэргээр үйлчлүүлдэг.

 

  Гэвч ямар нэг тохиолдлоор өнөөх сүлжээний бизнесийн золиос болох аюул байсаар байгаа юм.  Энэ нь нэг талаар эмэгтэйчүүд маань мэдлэг дутмаг байгаагаас болж буй хэрэг юм.

 

  Өнөөдөр цахим ертөнцөөр гоо сайхны бүтээгдэхүүн, тураах тос, залуужуулах гэх тодотголтой төрөл бүрийн түрхлэгийг сурталчилж байна. Үйлчилгээний байгууллагууд агуулах чөлөөлөх худалдаа юм уу, хямдрал, урамшуулал зарласан нэрийн дор бараагаа гүйлгэх тактикаа ч сайн боловсруулж. Хавар, намрын хувцас ч бүтэн жил дарагдсаны дараагаар үнэ нь нэмэгдэн лангуун дээрээ “заларч” байна. Жил жилийн хавар зөвхөн бүсгүйчүүдэд гэх тодотголтой олон шинэ бараа, бүтээгдэхүүн манай зах зээлд ноёрхдог нь уламжлал мэт. Үүнийг бүсгүйчүүд мэддэг ч илүү үзэсгэлэнтэй харагдахын тулд гар таталгүй авч хэрэглэцгээдэг болжээ.

 

  Манайд үйл ажиллагаа явуулж байгаа сүлжээний бизнесийн компаниуд нь гоо сайхны бүтээгдэхүүн, биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг борлуулах нь түгээмэл. Тураах коктейл, цай, кофе хэрэглэж байгаа гэх эмэгтэй ч бидний дунд олон. Эмэгтэйчүүдийн “хөөрхөн” болохыг хичээх нь өнөө үед хүнийг ажилд авахдаа мэдлэг боловсрол, дадал туршлага гэхээс илүү нас зүсэнд түлхүү ач холбогдол өгдөгтэй холбоотой бололтой.

 

  Энэ аргагүй байдал, хүсэл сонирхолдоо хөтлөгдсөн эмэгтэйчүүд гоо сайхны мэс ажилбарыг юман чинээ тоохоо байснаас эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирох нь ихэссэн байж мэднэ. Энэ мэтчилэн золиос болхоос сэрэмжилж, өөрийн бурханаас заяасан гоо үзэсгэлэнгээрээ тоглохгүй байх нь чухал. Царай муутай эмэгтэй гэж байдаггүй бүх л эмэгтэйчүүд үзэсгэлэнтэй байдаг ба Ази дундаа Монгол эмэгтэчүүд маань хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог билээ. Тиймээс өөрийн байгаалиас заяасан гоо үзэсгэлэнг хэн нэгний бизнес болгохгүй байхыг зөвлөж байна.