МАН-ын УЗ-ийн хурлаар дараагийн сайд нарын томилгоог хэлэлцэнэ
2021/01/21
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын огцрох, чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцжээ.
Үргэлжлүүлэн 11:00 цагт МАН-ын Удирдах зөвлөлийг Ерөнхий сайдын өрөөнд хуралдуулахаар товлосон байна. Уг хурлаар дараагийн сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэх бололтой.
Шадар сайдаар томилогдох хамгийн өндөр магадлалтай хүнээр Ерөнхий сайдын ахлах зөвлөх, УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр нэрлэгдэж байгаа бол Эрүүл мэндийн сайдын албан тушаалын төлөө намын эмэгтэй гишүүд өрсөлдөж байгаа гэх мэдээлэл байна.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23.1.2-т "Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулахдаа захирамж гаргана" хэмээн заасан байдаг.
Зочин · 2021/01/21
Огцроод яахуу. 1+2=3 гэдгийг 2+1 =3 л болий ш дэ ялгаа гарах уу. Ман төр барьж байхад суудал нь л өөрчлөгдөхөөс өөр юмгүй. Огцроод огцроод МАН төр барьж байхад юу ч өөрчлөгдөхгүй.
иргэн · 2021/01/21
ганц үлдсэн нь сумьяабузар тул ЕСайдаар тавьбал таарна.
зочин · 2021/01/21
Сумъяабазар их дурлаж очсондоо.
Иргэн · 2021/01/21
ЭМЯ ны сайдаар мэргэжлийн хүн байх ёстой шүү.Эмэгтэй гишүүд шуналтаж магадгүй
Иргэн · 2021/01/21
Сумъяабазар, Баясгалан нарыг огцруул! Чадахгүй бол ЗГ бүрэг бүрэлдэхүүнээр огцор!!!!!