Дорноговь аймагт коронавируст /ковид-19/ халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус аймгийн Засаг дарга захирамж гаргаж 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 20:00 цагаас аймаг, сумдаас гарах, орох хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар болсон.

Иргэд зайлшгүй шаардлагаар орон нутагт зорчих тохиолдолд сум, аймгийн Шуурхай штабаас зөвшөөрөл авч нэвтрэх болсныг анхаарна уу хэмээн Дорноговь аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.