"Hоён " пиццанаас төмөр гарчээ
2014/05/01
Манай улсад хүнсний аюулгүй байдал алдагдсан гэдгийг хэн хүнгүй зөвшөөрдөг. Энэ нь үйлдвэрлэгч компаниуд хэрэглэгчийн эрүүл ахуйд таарсан, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй байгаатай холбоотой.
Хиамнаас гялгар уут, талхнаас тамхины иш зэрэг гарсан гэх мэдээллүүд ар араасаа хөвөрдөг. Тэгвэл энэ удаа хүнсний манлай үйлдвэр, хэрэглэгчдийн найдвартай түнш өргөмжлөлт "Ноён" пиццанаас нарийхан урт төмөр гарсан байна.
Баянзүрх дүүргийн дугаар хорооны иргэн Х-гийн гэр бүл "Ноён" пиццаны салбараас гэртээ дуудлагаар авч ирүүлсэн пиццаг бага насны хүүхэд идэж байгаад хоолойгоо зүсэх шахсан байна. Азаар хүүгийн хоолой гэмтээгүй байна.
Гэвч өдөр шөнөгүй өөрсдийгөө рекламддаг "Ноён" пиццаны газар байж боломгүй алдаа гаргалаа.
Тэд энэ хариуцлагагүй байдлаа хэрхэн тайлбарлах бол. Хэрвээ энэ нарийнхан төмөр утас хүүхдийн хоолойд зоогдсон бол хариуцлагыг хэн хэрхэн хүлээх вэ.
Зочин · 2014/05/03
ЯАХ ГЭЖ ХОР МӨНГӨӨРӨӨ АВЧ ИДДЭГ ЮМБЭЭ ДАЛ ДӨРВӨН ӨНДРӨӨ ЧАНААД ИДЭЖ ЯАВСАН ХҮН ЭВ ЭРҮҮЛ80ГАРЧИХСАН ГҮЙЖ Л БАЙНА МОНГОЛ ХООЛ САЙХАН ШҮҮ ДЭЭ ЧАНСАН ТОЛГОИ АВААД ИДЭЭЧ ТӨМӨР ГАРАХГҮЙЛ БАЙХ ХАМГЫН САЙХАН ХООЛ ШҮҮ ДЭЭ
Зочин · 2014/05/02
aimar ymaa
Зочин · 2014/05/02
biznesiin bohir orsoloonii har PR bnda
Зочин · 2014/05/02
zavaarsan um edniih eyr n amt muu chicken ene ter n buur *** bolson bn lee neg l myaa
Зочин · 2014/05/02
*****