Нэгдсэн намын нэр нь МАН (МАХН) байхаар ярилцжээ
2021/03/03
МАН, МАХН нэгдэхээр яриа хэлэлцээ эхэлсэн тухай сар шинийн битүүний өдөр манай сайт анхлан мэдээлсэн билээ. Үүнээс хойш үйл явц хурдацтай өрнөн, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан, МАХН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Тулга нарын удирдсан ажлын хэсэг намууд нэгдэх гэрээ, шинээр нэгдсэн намын дүрмийн хувилбар зэргээ ярьж эхэлжээ.
Ингэхдээ намын анхан шатны байгууллагаас удирдах зөвлөлд хүртэл ямар квоттой байх вэ? гэдгээ ярилцах юм байна.
Мөн МАН, МАХН-ын анхан шатны байгууллагууд хуралдан, намууд нэгдэх эсэхийг шийдвэрлэх аж.
Түүнчлэн нэгдсэн намын нэрийг Улсын Дээд Шүүхэд Монгол Ардын Нам ( Монгол Ардын Хувьсгалт Нам) гэж бүртгүүлэх саналыг МАХН-ынхан гаргажээ.
Д.Амарбаясгалан ч үүнийг байж болох л хувилбар юм байна гэсэн аж.
Мөн Оюутолгойн гэрээг өөрчлөх, орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх, зээлийн хүүг 3 хувь болгох зэрэг хийх ажил дээрээ бол МАН, МАХН бүрэн санал нэгдэж байгаа аж.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар МАН-аас Ц.Нямдорж, Сү.Батболд, Н.Багабанди тэргүүтэн, МАХН-аас С.Ганбаатарыг эс тооцвол хоёр нам нэгдэхийг дэмжигчид МАН, МАХН-ын лидерүүд дунд олонхи нь байгаа гэнэ.
Э.Мягмар
sonin.mn
Зочин · 2021/03/05
Дорж · 2021/03/04
Энэ зөв шийдвэр байлаа
Зочин · 2021/03/04
Өмхий луйварчид
Өвгөн ах · 2021/03/03
МАН ЫНХААН ХЭРЭГГҮЙ ЁСТОЙ ТАМЫН БУЖИГНААН БОЛНО ЗҮГЭЭР Л ӨӨРСДИЙН ХҮЧЭЭР СОНГУУЛЬД ӨРСӨЛД
Бат · 2021/03/03
МАХН аас МАН олон гишүүнтэй байгаа тул 2 намыг нэгдсэний дараа нэрээ МАН гэх нь зөвөө
Зочин · 2021/03/03
Хулгайчууд ард түмнийг яаж ч хуурч болдог цагаан цаас гэж бодцон хэвээрээ ккк.
зочин · 2021/03/03
энхбаяр зальтай хаашаа ч эргэдэг өвгөн гэдгийг эрхбиш мэдэж байгаа байлгүй дээ
Zochin · 2021/03/03
Н.Энхбаяр МАН -ын дарга болох нь гарцаагүй боллоо. Хүүхдүүдийг хуурах юу байхав дээ ккк. Энэ бол жинхэнэ улстөрч хүний чанар юм даа.
Zochin · 2021/03/03
Дээрх эрхэмүүд ХҮНд элсэж болно. Нээлттэй шүү. Тосоод л авна.