"С.Эрдэнийн АН" АН-ын даргын сонгуулийг 4-р сард шинээр явуулна
2021/03/06
Өчигдөр Ц.Тувааны даргалж буй гэх Ардчилсан Нам АН-ын даргын сонгуулийг албан ёсоор эхлүүлж, нэр дэвшигчидээ бүртгэлээ. Ардчилсан Намын даргад нэр дэвшихээ
1. УИХ-ын гишүүний зөвлөх асан Ш.Жандос
2. МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин
3. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл
4. АЗХ-ы Ерөнхийлөгч С.Эрдэнэболд
5. Өвөрхангай аймгийн АН-ын дарга О.Алтангэрэл
6. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл
7."Глобал удирдагч" дээд сургуулийн захирал Б.Отгонбат
8. НИТХ-ын төлөөлөлөгч, Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа
9. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
10. НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат
11. АН-ын Шинэчлэлийн Хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв
12. АН-ын гишүүн М.Чимэддорж
13. АН-ын гишүүн П.Мөнхтулга
14. АН-ын дарга, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
15. УИХ-ын гишүүн асан, МоАХ-ы дарга асан С.Билэгсайхан
16. Ардчилсан Оюутны Холбооны Ерөнхийлөгч Н.Лхагвадорж
17.АН-ын гишүүн М.Амарсайхан
18. АН-ын гишүүн Т.Энхсайхан нар илэрхийлж, холбогдох материалаа хүлээлгэн өгсөн юм.
Ц.Тувааны гэгдэх АН уг үйл ажиллагаандаа итгэлтэй байж, АН-ын гишүүд ч фракц хамааралгүй намын даргад нэрээ дэвшүүлж идэвхтэй оролцсон шалтгаан нь уг үйл ажиллагааг АН-ын Дотоод Сонгуулийн Хорооны дарга И.Мөнхжаргал удирдан зохион байгуулсан явдал байлаа.
Гэвч "Эрдэнийн АН" уг үйл ажиллагааг мөн л дүрмийн бус гэж үзэж буй аж. Учир нь "Эрдэнийн АН"-ын ҮБХ хуралдан, 4 жил болж бүрэн эрхийн хугацаа нь дууссан АН-ын Дотоод Сонгуулийн Хорооны бүрэлдэхүүн, удирдлагыг өөрчилсөн байна.
Ингэснээр И.Мөнхжаргал огцорсон атлаа АН-ын даргын сонгуулийн бүртгэлийг хийсэн болж таарчээ.
Энэ тухай С.Эрдэнэ : "Өчигдөр АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчид гээд нөхдүүд бүрэн эрхийн хугацаа нь дууссан ДоСХ-ны зарим нөхдүүдийн хийсэн дүрмийн бус бүртгэлд бүртгүүлснийг хараад АН-ыг маань хэн хаанаас самарч үймүүлж хувааж өмчлөхийг санаархаж байгааг сайн ойлголоо. Бүү горьдоцгоо!!" гэжээ.
"С.Эрдэнийн АН" шинээр бүрэлдсэн АН-ын Дотоод Сонгуулийн Хороогоороо дамжуулж, АН-ын даргын сонгуулийг 4-р сард шинээр явуулж, намын даргад нэр дэвшигчдийг бүртгэн, өрсөлдүүлэх юм байна.
Бат инженер · 2021/03/06
Эрдэнэ-ийг ХНХ-ын сайд байхдаа НДС-ийн хөрөнгийг МАН-ын харьяа бус өөр банканд байршуулсан гэж МАН-ынхан хэрэгт татна гэхлээр нь мань эр АН-ыг самарч байгаа юм байх даа.
Зочин · 2021/03/06
Чингэс биш Чингис...
Бямбаа · 2021/03/06
Эрдэнэ гуай та хутган үймүүлэгч урваач шарваач болж, бусдад атаархаж гай болохоо больж үз
Zochin · 2021/03/06
ТАН, ЭАН
Бат · 2021/03/06
АН төр барих /12-16/ оны 4 жилдээ Чингэс самуурай олон бонд авч идсэн одоо АН ахин төрд гарах хэрэггүй улс төрд 30 жил болсоны ач тусаа өрөөр л үзүүлсэн