ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА УИХ-ЫН ГИШҮҮН З.НАРАНТУЯАГИЙН НӨХРИЙГ ЦЭЦЭД ЗҮТГҮҮЛЖ БАЙНА
2021/03/20
Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан ирэх даваа гарагт болж, Цэцийн гишүүнд нэр дэвшсэн 17 нэр дэвшигчээс нууц санал хураалтаар 2-ыг нь сонгож, УИХ-д санал болгох юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 65-2-т зааснаар “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй… 64-2-т “Үндсэн хуулийн Цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна гэж заасан байдаг.
Гэтэл нэр дэвшигчид дунд Үндсэн хуулийн энэ шаардлагад үл нийцэх улс төрөөс “хараат” гэж хэлж болох хүмүүс нэр дэвшжээ. Тухайлбал, Дугардоржийн Баяндүүрэн. “Сонгуулийн ерөнхий хорооны” гэдгээрээ олонд танигдсан, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн нөхөр.
Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Төрийн захиргааны байгууллагуудад зааварлагч, коодификаторчоос эхлээд СЕХ-ны Ажлын албанд нарийн бичгийн дарга, референт, Ажлын албаны дарга, гишүүнээр нь насаараа ажилласан нэгэн. Үндсэн хуульд заасан хууль зүйн өндөр мэргэшилтэй гэхээсээ улс төрөөр ялангуяа 2000 оноос хойшх улстөрийн бүх сонгуулиудад гар бие оролцон сайн, муу бүх ажлыг гардан хийсэн гэдгээрээ улстөрийн нөлөөлөлд автсан хүн.
Эхнэр З.Нарантуяа нь 2016-2020 оны УИХ-ын сонгуульд Зандаахүүгийн Энхболдын дэмжлэгээр АН-аас нэр дэвшин парламентийн гишүүн болж байсан. Одоо хоёр хуваагдсан АН-аас Женкогийн гэх АН-ыг дэмжиж АН-ын даргын сунгаанд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн менежерээр ажиллаж байгаа. Энэ нь Д.Баяндүүрэнг АН-аас хараат, тэртусмаа Ерөнхийлөгч Х.Баттулгын шууд төлөөллийн хүн хэмээн хардаж болно.
Ийм хүн Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой асуудлыг Цэцээр хэлэлцэх гэж буй эгзэгтэй үед Цэцийн гишүүнд нэр дэвшиж буй нь Үндсэн хуулийн 64-2 дахь заалт буюу хараат бус байх шаардлагыг хангахгүй хэмээн хуульчид ярьж байна.
Хэрэв тэрбээр Дээд шүүхээс санал болгох хоёр хүний нэг болж гарч ирвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцэд шахалт үзүүлсэн шигээ Дээд шүүхийн шүүгчдэд ч нөлөөлсөн гэж хардах бүрэн үндэстэй юм.
Зочин · 2021/03/20
erunhiilugchiin esreg ih tom huch surguulj tavih yum, ter tiim hudragagui muuhai zuil hiihguie, svg shig, hotgorr shanaga shig, chavgantsa otgonvayar shig.. otgonbayar doloon uuliin tsaaguur dald or! ulsiinhaa tuluu ajillahgui tejeegchiinhuu tuluu ajilladag , novshiin nohoi
Зочин · 2021/03/20
BAYANDUUREN CHADNAA, BOLOMJIIN KANDITAT. ERUNHIILUGCH MUU HUN ZUTGUULEHGUIEE, BAYANDUUREN HAMGIIN BOLOMJIIN. TURIIN ALBAND OLON JIL BOLLOODOO
МИЙШАА · 2021/03/20
Чи буруу ойлгоод байна. Дээд шүүхээс нэр дэвшүүлэх 2 хүний тухай ярьж байна шүү дээ. Ерөнхийлөгч өөрийнхөө хүнийг тэнд байршуулчихсан шүү дээ.
МИЙШАА · 2021/03/20
Манай ерөнхийлөгч яахаараа дандаа элдэв янзын хэрэгтэй, хэрэггүй улс төрийн үйл явдалд хутгалдаж байдаг юм бол оо? Хийх ажилгүй юм байх даа.
JSJ · 2021/03/20
Хуулинд ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД Ёрөнхийлөгч хүнээ санал болгоно гээд заачихсан юм чинь өөрөө мэдэж хүнээ санал болгож оруулна шүү дээ. Та нар юу яриад байгаа юм бэ? МУ-ын Их хурал, Ерөнхий Сайд нар бас өөрсдийнхөө хүнийг санал болгодог. Ёрөнхийлөгч Баттулга хуулинд заасан эрхээ эдлэж байна шүү дээ. Хүнийг харлуулах гээд ядчих юм. Бид бас юм ойлгодог юм шүү. МАНгаруудаа!!!!!!!!!!!!!!!!??????????!!!!!!!