Мон-Атомын захирал асан Ж.Билэгсайханд эрүү үүсгэжээ
2014/05/04
Монгол улсын Үндэсний Аюулгүй байдалтай нягт холбоотой байгууллага болох Мон-Атом ТӨХК-ийг удирдаж байсан Ж.Билэгсайхан дарга өмнө нь АМХЭГ-ын дарга байхдаа нэлээн “манаргаж” байсан ба Мон-Атом-д ч бас зүгээр суугаагүй бололтой.
Тэрээр 1,1 сая долларыг ТУЗ-ийн шийдвэргүйгээр дур мэдэн нэгэн компанид шилжүүлсэн гэх шуум саяхан дэгдэж байсан бөгөөд АТГ-аас түүнд эрүүгийн хэрэг үүсгэх болсон тухай прокурорын байгууллагын эх сурвалж мэдээлжээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр шалгах болсон аж.
Ж.Билэгсайхан нь 1 сая 90 мянган ам.долларын гэрээ байгуулахдаа "Мон-Зим" гэх компанийг ямар ч шалгуургүйгээр сонгосон гэх үндэслэлээр буруутгагдаж байгаа бөгөөд энэхүү гэрээг байгуулж байгаа талаар нь тус компанийн ТУЗ-ын гишүүд ч мэдээгүй байсан гэнэ. Мөн ураны хайгуул судалгаа хийдэг ижил төстэй компаниуд ихэвчлэн 200 сая орчим төгрөгийн гэрээ хийдэг бол тэрхүү "Мон-Зим" компанитай даруй 5-6 дахин их үнийн дүнтэй гэрээ байгуулсан нь эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн хэрэглэсэн үйлдэл хэмээн үзэж байгаа аж.
Хууль зөрчсөн үйлдэл нь нотлогдсон тул 4-р сарын 24-ний өдрийн ТУЗ-ийн хурлаар түүнийгүүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
С.Мөрөн
Зочин · 2014/05/05
хөгийн ******** вэ. Иймэрхүү ********уудын гарыг нь та******ад хаячих юмсан.