УИХ дахь АН-ын бүлэг Шилэн дансны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барина
2021/03/22
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Шилэн дансны тухай хууль, Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөс багагүй болгох хуулийн төслийг хэлэлцээд, нэн даруй өргөн барих нь зөв хэмээн үзжээ.
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Шилэн дансны тухай хуулыг сайжруулах шаардлагатай байна. Энэ хууль бол татвар төлөгчид төлсөн татварын мөнгийг нь төр хэрхэн зарцуулж байгааг хянах зорилготой.
Гэхдээ энэ хуулиар 5-аас доош сая төгрөгийн гүйлгээг нягтлах боломжгүй байгаа тул яаралтай засах нь зүйтэй гэж үзсэн. Хуулийн төслөө бэлтгэн санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн. Татвар төлөгчдийн төлсөн нэг төгрөг ч олон нийтийн хяналтад байх ёстой. Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөс доошгүй болгох ёстой гэдэг хуулийн төслийг боловсруулж, мөн Засгийн газарт хүргүүлсэн. Гэвч Засгийн газар бидний саналыг дэмжээгүй байна. Одоогоос хоёр жилийн өмнө нэг ам.доллар 2000 төгрөг ч хүрдэггүй байлаа. Нэг юань 200 төгрөг орчим байлаа. Одоо ам.доллар 2000 давж, юань 400 төгрөгтэй тэнцэж байна. Ийм нөхцөл байдалд ахмадууд тэтгэврийн мөнгөөрөө амьдрахад хэцүү. Тиймээс тэтгэврийн доод хэмжээг нэмэх хэрэгтэй" гэлээ.
Зочин · 2021/03/22