Хээрийн түймэр гэрт асaхад Т.Дуламдорж та бэлэн үү?
2014/05/05
Хээрийн түймэр хойморт асах дөхлөө. Ер нь бол асчихлаа. Хаврын улиралд ингэж л байдагшдээ гэх нэгэн байгаа ч улс орон даяар асч байгаа энэ олон түймэр ийнхүү нийслэл хотын иргэдийн нүдэнд харагдаж, утаа униар нь хоолойд тулж байсан нь нэгээхэн ч үгүй билээ.
Богд уулын аль нэгэн аманд түймэр гарлаа гэж дуулдаж байсан авч өчигдөрийнх шиг Хан-Уулын иргэдийг сандаргаж байсан түймэр хэд билээ?
ОБЕГ-ын өнөөгийн бэлэн байдал, шүлхий дардаг шигээ улсын мөнгөөр туйлж гурван сар "онцгой ажилгүй онцгойгийнхон" хэмээн нэрлэгдэтлээ тайван байж болохгүй гэдгийг саяны гал санууллаа. Галын тархалт шүлхийтэй харьцуулвал хамаагүй хурдан тархдгийг Т.Дуламдорж дарга мэддэг хэмээн найдаж өндөр сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Зочин · 2014/05/06
Mongol ulsiin soëmbo ***tna gedeg muu ër duudaad bgan bishuu
ДОРЖХҮҮ · 2014/05/06
ОБЕГ-ЫН УДИРДЛАГА ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙГЭЭС ШҮЛХИЙД 20 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГ БУЮУ 20 ЦЭЦЭРЛЭГ САЛХИНД ХИЙСГЭЛЭЭ. Өвчний нууц үе ихэнхдээ 3-14 хоног ба зарим тохиолдолд 21 хоног хүрдэг. Шүлхийгээр өвчилсөн мал, амьтны ам, хамар, буйл, тагнай, завьж, хэл, дэлэн ******, турууны салааны арьсанд үлхий, яршил үүсэх, доголох, ус, тэжээлдээ дургүй болох, халуурах зэрэг үндсэн шинж тэмдгүүд илэрдэг бөгөөд агаар дуслын замаар маш хурдан тархалттай дэлхийг айлгадаг “А” зэрэглэлийн өвчин юм. Гэтэл Сүхбаатар аймгийн Онгон сумын ганц хот айлын үхэр сүрэгт 1 дүгээр сарын 27-нд илэрсэн шүлхий өвчнийг тэр дор нь хорио цээр тогтоож, тархалтаас урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч, ёстой дэвхэрсэн газар нь нам дарах үүрэг бүхий албан ту******лтнууд эс тоож, хот, хөдөө, гадаад дотоодын золголтоо хийж, цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэж дууссаны дараа буюу 2014 оны 02 дугаар сарын 03-наас нутгийн удирдлага шийдвэр гаргаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хорио цээрийн дэглэм тогтоож, аймагт 24 цагийн шуурхай жижүүр ажиллуулан Онцгой байдлын Ерөнхий газар, Мал эмнэлэг, үржлийн газар, байнга мэдээлэл солилцож эхэлсэн нь улсын хэмжээнд цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авсан харагдаж, албан ту******лтнуудын ам дамжсан мэдээллээс хэтрэхгүй хугацаа алдаж, өвчнийг даамжруулсан байна. Гэтэл шадар сайд Тэрбишдагва бүх бурууг тогтолцоо руу чихэж, байгалийн дулаарлыг хүлээж, цаг нөхцөөж суугаа Улсын онцгой комиссыг шүлхийгээр өвчилсөн гэж үзэхээр байна. Өнөөгийн эрх зүйт төрд аль ч байгууллагын хүлээсэн үүрэг хууль, эрх зүйн акаар тодорхой болсон, хэн нь юу хариуцахаа мэдэхгүй агентлагийн дарга байна гэдэг ухаалаг төрийн байж болохгүй алдаа юм. Гамшгаас хамга******** тухай хуульд онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон гамшгаас хамга******** албаны тогтолцоо, зохион байгуулалт, удирдлага, үйл ажил**********, гамшгаас хамга******** асуудлаар төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эдлэх эрх, хүлээх үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг бүрэн зохицуулсан байдаг. Гэтэл Улсын онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Дуламдорж ажлын тушлагагүй, мэдлэггүй, мэргэшээгүй, чадваргүй байдлаасаа болж, шүлхий өвчний үед хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүй байна.Гамшгаас хамга******** тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь ..., гамшгаас хамга******** арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирд**********р хангах чиг үүрэгтэй” гэж заасны дагуу гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах, эдгээр арга хэмжээнд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажил**********г уялдуулан зохицуулж удирдах үүрэгтэй Гамшгаас хамга******** шуурхай бүлгийг байгуулаагүйгээс шүлхий өвчин удаан хугацаагаар тархалттай байж, олон тэрбум төгрөгийн үргүй зардлыг үүсгэлээ. Тухайлбал:1. Шүлхий өвчин илэрсэн 2014 оны 1 дүгээр сард Сүхбаатар, Дорноговь, хэнтий аймагт гарсан шүлхий өвчнийг удирдлага, арга зүйгээр хангах “Шуурхай бүлэг”-ийг томилоогүй байна. Гамшийн голомтод үүрэг гүйцэтгэх Шуурхай бүлгийг ОБЕГ-ын эрх бүхий албан ту******лтан толгойлж, ОБЕГ нь Гамшгаас хамга******** тухай хуулиар хүлээсэн дараах үүргүүдийг хэрэгжүүлэх ёстой байсан. Тухайлбал: • Гамшгаас хамга******** тухай хуулийн “24.1.3.Засгийн газраас баталсан журмын дагуу төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага дахь гамшгаас хамга******** алба, мэргэжлийн ангийн үйл ажил**********нд дэмжлэг туслалцаа үзүүлэх”, мөн хуулийн “24.1.6. гамшгаас хамга******** арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд арга зүйн удирд**********р хангах”, “24.1.10.гамшгаас хамга******** талаар төрийн болон нутгийн захиргааны байгуул**********с авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих”, “25.1.1.улсын болон аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, аж ахуйн нэгж, байгууллагын гамшгаас хамга******** алба, шуурхай бүлэг, хүч хэрэгслийн бүтэц, зохион байгуулалтыг тогтоож байршуулах, тэдгээрийн бэлэн байдлыг хангах арга хэмжээг мэргэжлийн удирд**********р хангах”, “25.1.4.Засгийн газар, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын шийдвэрийн дагуу гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд ********дагдах хүн хүч, техник, материал хэрэгслийг орон нутгаас татан ажиллуулах” зэрэг хуулийн заалтуудыг хэрэгжүүлээгүй байна.• Улсын онцгой комиссыг эрхэлсэн сайд толгойлж, онцгой комиссын орлогч даргаар ОБЕГ-ын дарга, онцгой комиссын нарийн бичгийн дарга хэмээх сул орон тоон дээр ОБЕГ-ын хурандаа М.Энх-Амар гэгч ажилладгаас үзэхэд л “Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага”-ын үүрэг гэдэг нь тодорхой юм. 2. ”Шүлхий” гэдэг бол мал, амьтны гоц алдварт олон улсын “А” зэрэглэлд багтдаг аюул хөнөөл ихтэй өвчин учраас нэг сумын нэг малчны хотод гарахад л уг өвчнийг дэлгэрүүлэхгүй нам дарахын тулд ОБЕГ-аас тухайн аймаг, сум, баг руу ОБЕГ-ын дарга өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд ОБЕГ-аас газрын даргаас доошгүй албан ту******лтныг томилж явуулах ёстой байсан. 3. Шүлхий өвчин илэрснийг мэдсэн Сүхбаатар аймгийн ОБХ-ийн дарга хурандаа Жаргалсайхан тодорхой арга хэмжээ авалгүй нуун дарагдуулж, цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэж золголт хийхээ урьдал болгосон. Хурандаа Жаргалсайхан нь Шадар сайдын ахлах зөвлөх Батсуурийн төрөл садангийн хүн бөгөөд мэдлэг, удирдан зохион байгуулах чадвар дутмагаас Онгон сумын ганцхан хот айлд гарсан шүлхий цөөхөн хоногийн дотор 3 аймгийн 14 суманд тархаж, одоогийн байдлаар 3454 үхрийг устгасан. 4. ОБЕГ-ын дарга Дуламдорж бодит үнэнийг, хуулийн тодорхой заалтуудыг мэдэхийг хүсээгүй, том толгой гаргаж, шадар сайдын далбаан дор далдаганахаас өөрийг хийж чадсангүй. • Тухайлбал: 2000 онд Дорноговь аймгийн шүхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг УИХГ-ын дэд дарга Цэрэндаваа, 2001 онд Сүхбаатар, Дорноговь, Сэлэнгэ, Хэнтий аймагт шүлхий өвчин гарахад Сүхбаатар аймгийн шүхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг УИХГ-ын Химийн хэлтсийн дарга хурандаа Мягмаржав, Хэнтий аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг УИХГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Намхай, Сэлэнгэ аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг УИХГ-ын дэд дарга хурандаа Цэрэндаваа, 2004 онд Доноговь аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг ОБЕГ-ын т**********н дэд дарга хошууч генерал Үржин, Сүхбаатар аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг ОБЕГ-ын Мэргэжлийн удирдлагын газрын орлогч дарга хурандаа Батчулуун, 2005 онд Дорнод аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг ОБЕГ-ын Мэргэжлийн удирдлагын газрын орлогч дарга хурандаа Батчулуун, 2010 онд Сүхбаатар аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг ОБЕГ-ын Гамшигтай тэмцэх газрын дарга хурандаа Цогтбаатар, 2013 онд Баян-Өлгий аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Шуурхай бүлгийг ОБЕГ-ын Гамшигтай тэмцэх газрын дарга хурандаа Мандахгэрэл нар тус тус удирдаж, уг өвчнийг богино хугацаанд дарж байсныг судлаагүй байна. 5. ОБЕГ-ын удирдлага шүлхий өвчний талаар Засгийн газар, Ерөнхий сайдыг үнэн зөв, бодит мэдээллээр хангахгүй, бүх асуудлыг зохион байгуулж, ажиллаж байгаа ч тогтолцооноос болоод зарим асуудал шийдэгдэхгүй байгаа мэтээр арьсаа хамгаалсан худал ойлголт өгч байснаас Засгийн газар хугацаа алдсан нь шүлхий өвчин их хэмжээгээр тархахад нөлөөлсөн. Бодит байдалд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй Онцгойн дарга нар шүлхий гарснаас хойш 28 хоногийн дараа Засгийн газраас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын ажлын явцыг шалгах, хяналт тавих, удирд**********р ханган ажиллах нэрээр х********** хийн Улсын онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар нар шүлхийн голомттой 3 аймагт 2014.02.25-ны өдөр ажиллаж, гэгээн дүрээ харуулж, солонго мэт үзэгдээд өнгөрсөн байдаг. Дээрх байдлаас дүгнэхэд Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага хорио цээрийн дэглэм сахиулах үйл ажил**********г арга зүй, зохион байгуулалтын удирд**********р хангаж чадаагүй, ажилдаа мэргэшээгүй байдал, тэдний гамшигтай тэмцэх мэдлэг, чадвар дутагдсанаас шүлхий өвчин асар богино хугацаанд олон аймаг, сумыг хамарч олон тооны малыг устгаж, ихээхэн хэмжээний үргүй зардал гарах нөхцлийг бүрдүүлж, байгалийн дулаарлын хүчинд устгалаа. Улсын онцгой комиссын 2014-04-02-ны хуралдаанаар зүүн гурван гарсан аймагт шүлхий өвчний тархалтын нөхцөл байдал, авсан арга хэмжээний үр дүн, ц******ид шийдвэрлэх асуудлуудын талаар хэлэлцэж, “Шүлхий өвчинтэй холбогдуулан тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцлах”-аар боллоо. Хамгийн хачирхалтай нь уг хурлаар хариуцлагагүй ажиллаж, малчинд, улсад их хэмжээний хохирол учруулсан сайд, дарга нарт хариуцлага тооцно гэж нэг үг хэлээгүй атлаа “Малчдыг хариуцлагажуулах ********длага” байна гэж үзлээ. Аргагүй ч байх. Хариуцлага ярих гэхээр шадар сайд гуай өөрөө, түүний туслах Онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Дуламдорж орчих гээд байгаа байхал даа. Аргаа барахдаа малчид руу дайраад өнгөрлөө. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Манай Д.Тэрбишдагва дарга чинь дөрвөн давхар дээлтэй хүн ш дээ. МАХН-ын дэд даргын ажил нь дэндүү их, завгүй байгаа учраас ажил нь болохгүй, намаа зөв зохион байгуулаад удирдаад явж чадахгүй байгаа. Уг нь нэг юмандаа анхаарлаа хандуулаад явбал сайн хийх байх. Гэтэл одоо чинь намын дарга, Шадар сайд, УИХ-ын гишүүн, Улсын онцгой комисс, ТБД андууд компани гээд нэг хүнд байхааргүй, ахдахаар ачаалал үүрч яваа хүн” гэж ярилцлага өгсөн байдаг. Хариуцлагагүй дарга нар гэмээ ухаарахын оронд ард түмнээ дарамталж, 5 давхар дээлтэй шадар сайд Тэрбишдагва малчдыг 5 давхар хохироолоо. Тухайлбал: Малчид хугацаа дууссан вакцин хийлгэж мал нь шүлхий тусч нэгдэхээ хохирооно, малаа буудуулж, булуулж хоёрдохоо хохирооно, хөлдүү вакцин хийлгэхээр мал хээл хаяж гуравдахаа хохирооно, вакцин хийлгэхгүй гэхээр нөхөн төлбөр олгохгүй дөрөвдөхөө хохирооно, хорио цээрийн дэглэм удаан хугаацагаар байлгаж, хариуцлагагүй гэж чичилж, сэтгэл санаагаар тавдахиа хохирооно. Одоогийн байдлаар хугацаа дууссан, ********длага хангахгүй болон хөлдүү вакцины үнэ, голомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлс, илүү цагийн мөнгө, тэр олон тээврийн хэрэгслийн шатах тослох материал, сэлбэг хэрэгсэл, буудаж хороосон малын нөхөн төлбөр, гээд бидний урьдчилсан тооцоогоор 20 гаруй тэрбум төгрөг буюу 20 цэцэрлэг барих мөнгийг салхинд хийсэх болоод байна. Иймд Улсын онцгой комиссын дарга шадар сайд Тэрбишдагва, түүний туслах Улсын онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Дуламдорж нар хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж чадалгүй, 20 гаруй тэрбум төгрөгөөр гадаад дотоод золголж хийж, намдаа гишүүд элсүүлж, хээв нэг цэнгэж явахад шинэчлэлийн Засгийн газар юу ч болоогүй юм шиг, ямар ч хариуцлага хүлээхгүй, харин тогтолцооны буруу гэж өмөөрч байгаагаас үзэхэд Шинэчлэлийн Засгийн газарт 20 гаруй тэрбум юу ч биш болсныг түмэн олон харж, харамсаж байна. Угтаа гамшиг зуданд байнга бэлэн байх ёстой Улсын онцгой комисс ямар ч бодлогогүй, гамшгаас хамга********, урьдчилан сэргийлэх төлөвлөгөөгүй ажиллаж, албан ту******лтнуудын *********************, амнаас ам дамжсан мэдээгээр бие биенээ хуурч, ажил хийсэн дүр эсгэж, малчин иргэдийн сэтгэл зүйгээр тоглож байгаа нь шүлхий өвчнөөр ИЛЭРЧ, НОТЛОГЛОО. Иймд ТАНИАС: Энгийн малчин ардыг эвхээстэй дээлнийхээ тоогоор хохироож байгаа Улсын онцгой комиссын дарга, шадар сайд Тэрбишдагва, түүний туслах Улсын онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Дуламдорж нарт хариуцлага тооцох асуудлыг Засгийн газарт хүргэж өгөхийг хүсч байна. БИЧСЭН: МАЛЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ