Ц.Ганзориг: Ойрын хавьтлыг төлбөртэй тусгаарлах нь холбогдох хуулийн заалттай зөрчилдсөн тул залруулга хийж байна
2021/04/08
“Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Гэр/амрах байр/ийн тусгаарлалт, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д орсон зарим өөрчлөлтийн талаар дөрөвдүгээр сарын 6-нд УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг танилцуулсан. Ингэхдээ тэрбээр батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон иргэн өөрөө хүсэлтээ гаргаж, төлбөрөө төлбөл тусгаарлах байранд долоо хоног тусгаарлахаар болсон хэмээн мэдээлсэн юм.
Гэвч энэ нь холбогдох хуулийн заалттай зөрчилдсөн тул хурандаа Ц.Ганзориг дараах залруулгыг хийлээ. Тэрбээр "Түр журмын 2.1-д Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр нь тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж, долоо хоног тусгаарлан ажиглана гэсэн заалт байсан. Энэ нь Эрүүл мэндийн тухай хуулийн 26.4.4 дэх заалт, Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа, арга хэмжээ болон гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Монгол Улсын иргэнд үнэ төлбөргүй үзүүлэх буюу төр хариуцна гэх заалттай зөрчилдсөн байна.
Иймээс та бүхнээсээ хүлцэл өчиж, Эрүүл мэндийн тухай хуультай нийцүүлж дараах залруулгыг хийж байна.
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тандалтын багийн санал эсхүл тухайн хүний хүсэлтийг харгалзан тусгаарлах байранд долоо хоног тусгаарлах бөгөөд төлбөрийг төр хариуцах юм" гэв.
Зочин · 2021/04/08
Хэннчбиш · 2021/04/08
Тусгаарлалтад.байгаа хүмүүс үргэлж хоолны хэл ам хийж байдлыг анхааралдаа авч өдөрт нэг удаа хүргэлтийнхоол өөрсдийн зардлаар авах асуудлыг шйдвэрлэвэл аль аль талдаа хэрэгтэй дээНэгд нь дархлаа нөгөөд нь орлого
ИДЭР · 2021/04/08
Коронавируст халдварын тархалт эрс нэмэгдэж, өвчилсөн хүмүүсийг гэрт нь тусгаарлаж, айж түгшсэн байдалтай байна. Ойрын хавьтлын хүмүүс сайн дураараа шинжилгээ өгье гэхэд хүлээж авах газар олдохгүй, хувийн эмнэлэгт 98 мянган төгрөг төлж өгөх, эсэхээ шийдэж ядахын зэрэгцээ мөнгөний гачаалтай, амаргүй байгаагаа хэлсээр. ЯАГААД ХУВИЙН ЭМНЭЛГҮҮД ИЙМ ДЭЛХИЙН ТОМ ЦАР ТАХАЛЫН ҮЕД АШИГ ХАЙЖ БАЙДАГ ЮМ БЭ? ТЭД АРАЙ ӨӨР ВАКЦИН ХИЙЖ АРАЙ ӨӨР ШИНЖИЛГЭЭ АВЧ БАЙГАА ЮУ АРАЙ Л ХЭТЭРХИЙ ЁС ЗҮЙГҮЙ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАГГҮЙ ЧУДАГГҮЙ САНАГДАЖ БАЙНА ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЯГ ОДОО ЭНЭ ҮЕД АШИГ ХАЙГЧ БАЙЖ БОЛОХГҮЙ
yyy · 2021/04/08
ЕР НЬ БОЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЭМЧ НАРААСАА ЭХЛЭЭД ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЭЛ ИХ БАЙДАГ ШҮҮ ЭНЭ ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД БҮХНИЙГ АШГИЙН ТАЛААС ХАРЖ БОЛОХГҮЙ ЭМЧ НАР ИХ АЖИЛЛАЖ БАЙГААГ ОЙЛГОЖ БАЙНА ГЭХДЭЭ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА ЁС ЗҮЙТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ҮЙЛДЭЛ БҮР ДЭЭРЭЭ МӨНГӨ АШИГ ХАРЖ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА ГЭЖ БАЙХГҮЙ ТҮМЭН ОЛОН ХАРЖ БАЙГАА