Х.Баттулга: Миний эрх мэдэл, албан тушаалын төлөө та нар алалцаад, тарж бутраад өгөөч ээ...
2021/04/19
Манай Ерөнхийлөгч нэг ийм л юм яриад байгаа биз. Мань эр "Загалмайлсан эцэг" байхыг уг нь хүссэн, гэвч Дон Корлеоне илүү боловсролтой, илүү нийгмийн чанартай хүн гэдгийг ойлгосонгүй. Тодруулж хэлбэл шүтэн биширдэг дүрийнхээ мөн чанарыг ухаарсангүй. Түүний PR найруулагч алдарт херо Баатар манайхны нэг дуучнаар " Загалмайлсан эцэг" киноны дууг монгол хэл дээр дуулуулах санал тавьсан байдаг юм.
Нөгөө дуучин маань " Өө тэгээд би дуулаад, танай нөгөө тогжгорыг дагаад орон даяар хүний тархи угаагаад явж байх уу, тээ" гэж хариулаад студиэс нь гарсан түүхтэй. Итали, Бразилд ковид-19 гаарч, хүн ам нь хүй олноороо амиа алдаж байхад орчин цагийн Дон Корлеоненууд нь ард түмэндээ гар сунган тусалж, Засгийн газрынхаа хүрэлцэж амжихгүй байгаа гудамж, айл бүрт хүрч ажиллаж эхэлсэн байдаг. Хар тамхины хууль бус бизнесээс олсон орлогоо хүн амдаа зориулж эхэлсэн гэсэн үг. Гэтэл манай цорын ганц Дон Корлеоне вирусын хүнд үед төрөө самарч, төв талбайдаа алалцаж, эв нэгдлээ алдаж, эх орноо тараая гэнэ ээ.
Шуудхан хэлэхэд "Миний албан тушаал, эрх мэдлийн төлөө та нар алалцаад өг л дөө" гэж боловсон бөгөөд тойруу замаар хэлчихлээ. Энэ хүн чухам яагаад ингэтлээ улайрна вэ? Нуулгүй хэлэхэд бид чинь гэмт хэрэгтэн Ерөнхийлөгчтэй. Нөгөө Ерөнхийлөгч маань албан тушаалаасаа үхэн зууралдаж, үсдэн барилцаж, монголчуудад үлдээд байгаа сүүлчийн баялаг болох эх орон, эв нэгдлийг маань самарна, салтаадна гэдгээ зарлачихлаа. Цаашдаа энэ хүнээс эвгүй үйлдэл энүүхэндээ гэхэд олон гарна, тэр болгонд уул мэт бат сууж, ус мэт амгалан оршихгүй бол төргүй үлдэж, түмэн үймж, Олон Улсын энхийг сахиулах гэрээний дагуу цэнхэр дуулгатнууд орж ирээд гудамж болгонд их буу зооход ойрхон байна шүү. Тэгээд Сирийн араас хөл тавина гэсэн үг шүү дээ. Х.Баттулгатай холбогдсон болгон нь гадагшаа гарч, хил дамнан зугтдаг зуршил угаасаа тогтчихсон шүү дээ. Төмөр зам барина гэж зувчуулсан 280 сая ам доллартой холбогдсон "Либерти Партнерс" компанийн Ч.Ганбат, Монголын төмөр зам компанийн ТУЗ-ын дарга Бат-Эрдэнэ, нөгөө мөнгийг нь Со руу гарын үсэг зурж шилжүүлсэн гэх өөрийнх нь жолооч залуу...бүгд л Монголын хуулиас нуугдсан уу, яахаас ч буцахгүй эзнээсээ айсан уу, хил дамнаад алга болсон. Монголбанкны Ерөнхийлөгч байх хугацаандаа монгол түмний валютын авдар руу үнэ тогтворжуулах нэрээр гар дүрж, тус авдарт байсан 4.1 тэрбум ам.долларын нөөцийг 1.3 тэрбум болтол цөлмөн, Х.Баттулгын хамаарал бүхий компаниудад 127.2 тэрбум төгрөг хуваарилсан Н.Золжаргал бас гадагшаа зугтсан. Эзнээ Ерөнхийлөгч болж, шүүх прокурорын хонгилоо сэргээхэд нь гүйгээд ирсэн дээ. Х.Баттулга АТГ-т үүсээд байсан Төмөр замын хэргээ Ерөнхийлөгч болмогцоо 2017 оны есдүгээр сард хүчингүй болгуулсан байдаг. За дээр нь нэмбэл Монгол Улсын оффшорын тухай хууль зөрчин, 2020 оны 11 дүгээр сарын 19 хүртэл оффшор данстай ханхалзаж, хулгайн гүйлгээтэй хулмалзаж гүйсэн дээ. Хамгийн сүүлд Прокурорын тухай хууль зөрчиж, албан тушаалаа далимдуулан шүүх прокурорт нөлөөлж байсан нь Эрдэнэтэй хийхээр оролдсон наймаанаас нь илчлэгдсэн. Прокурорын шийдвэрээр АН-ыг наймаалцана гэнэ ээ. Өөрийнхөө намыг самарчихаад одоо өрөөлийн намыг үгүй хийнэ гэнэ.
Захирамж гаргаад болчихдог бол бүх намаа татан буулгаад Баттулгын хаант улс болцгооё л доо. Ядаж Монгол Улсын улс төрийн намын тухай хуулиа уншсан уу, энэ хүн? Сайн ч, муу ч, ард түмний олонхиороо сонгосон төр гэдгийг мартаа юу?
Ерөөсөө энэ хүний үйлдэл, үг, алхам бүр нь Монголын эв нэгдэл, тусгаар тогтнолд халтай байдаг. Ерөнхийлөгч байх хугацаандаа НҮБ-ын хуралд ганц ч очоогүй, хөрш Москвад ганц ч албан ёсоор айлчлаагүй хэрнээ жудо бөхийн тэмцээн үзэх гэж хэд хэдэн удаа гадагшаа ниссэн байдаг. Монгол Улсыг бүрэн эрхт тусгаар улс гэдгийг бүх дэлхийд тунхаглан зарлаж, НҮБ-д бүртгүүлэхэд ганц Хятад л эсэргүүцэн, төлөөлөгч нь татгалзан гараа өргөж байсан юм шүү, хоёр дахь нь манай Еөк өөрийн үйлдлээрээ илэрхийлээд байна уу даа? Тэгснээ энд өөрийнх нь хууль бус асуудлууд яригдаад эхлэнгүүт тэнд Америкт суугаа элчин сайдаа эргүүлэн татна ч гэх шиг. Дипломат харилцаа гэдэг тоглоом юм уу? Тэр Ё.Отгонбаярыгаа соль оо, соль, бөлдөгнөөс нь сайн зулгаа, хамаагүй. Гэхдээ сонгуулийн синдромтой давхцуулж, дотоодын улс төрийн увайгүй тоглоомтойгоо тусгаар улсын туурганы бодлогыг бүү хольж хутгаад бай. Өөрийнхөө эрх мэдэл, албан тушаалыг авч үлдэхийн тулд олон улсын харилцаагаараа тоглож, эх орон ард түмнээ эвдрэлцүүлж, төрөөрөө наадна гэнэ ээ, энэ хүн. Тийм өндөр үнэтэй албан тушаал уу? Тэгтлээ үнэ цэнэтэй эрх мэдэл үү? Энэ улс орон, ард түмэн хэдэн Баттулга байтугайгийнх нь ард гараад, хэдэн зуундаа оршсон юм шүү. Одоо ч бас гарах л болно, олон түмнээрээ эвдрэлцэлгүй, энхийн байдлаа алдалгүй байж байгаад энэ эвгүй хүний, эвгүй цаг үеийн ард гарах юм шүү!
Сэтгүүлч Р.Эмүжин
Эрдэнэнуур · 2021/04/21
Олон хууль зөрчиж эрх мэдлээс давсан шийдвэр гаргаж бусдын эрх ашгийг ноцтой зөрчсөн энэ хүнийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцэн Ерөнхийлөгчийн албан тушаалаас нь бүрэн эрхийн хугацаанаас өмнө огцоруулж хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Энгийн иргэд ийм зүйл хийсэн бол хууль хяналтын байгууллагууд хэзээний барьж аваад хорьсон харин Ерөнхийлөгч учраас тэд бөмбөгнөн чичирч байна. МАН-ын удирдах зөвлөл хэт зөөлөн хандаж бусдын толгойг илж байна. Энэ бол албан тушаалтны төгс үйлдсэн нийгэмд аюултай ноцтой хэрэг бид чинь хариуцлага гэдгийг ойлгохоо байсан тэнэгүүд биш үү
Эрдэнэнуур · 2021/04/21
Угаасаа Монгол төрийг мэдлэгтэй боловсролтой бас туршлагатай хүн удирдана. Монголчууд бид дунд боловсролтой, зураач мэргэжилтэй хүнийг энэ их өндөр сэнтийд залчихаад одоо харуусаж байна. Тэр хэзээний гэмт хэрэгтэн 17 чингэлэг спирт, Төмөр замын асуудал, оффшор, авлига, хээл хахууль өгөх авах, бусдыг нэр төрийг гутаах, гүтгэн доромлох гээд Монголд шинээр бий болооод байгаа бүхий л аюултай гэмт үйлдлийг энэ хүн дандаа санаачлан хийж байгаа мөнгөөр зодож хэргээс мултардаг туршлагатай хүнийг 2017 онд бид сонгосон бид буруу сонголт хийсэн энэ бол хэдэн халтар төгрөг, толгойгүй ардчилалыг дэмжигч нарын болчимгүй үйлдэл байсан. Өнөөдөр энэ хүн урьд үйлдсэн ноцтой гэмт үйлдэл нь илэрчих гээд байгаа тул ямар ч үнээр хамаагүй 6 жил Ерөнхийлөгч болох гэсэн хорт санаа агуулан нийгэмд аюултай, хүний санаанд оромгүй танхай балмад ажлыг ичгүүр сонжуургүй хийж байна. Бид буруу сонголтын уршгийг амсаж байна. Өөрийн эрх ашиг болж л байвал, улс орон, ард иргэдийн эрх ашгийг юугаар наймалцахад бэлэн хүн гэвэл энэ Х.Баттулгыг нэрлэх болно. Хувийн шуналдаа хөтлөгдөж улс орноо худалдсан ерөнхийлөгч нэртэй ер бусын дайсангаас салах цаг өнөөдөр болсон гэж харж байна
zail!!! · 2021/04/20
Battylga bol erdee l alban tysaaliin telee hyn yy?....hereggyi ee!!cham sig bolobsrol syltai neg iimerhyy tenegyyd baij l baidag?Ta Enhbayaraas yugaaraa ilyy be?Baterdene abragaas yugaaraa iluu be?zebhen hor nairyylaj chaddagaaraa iluu baij medne!odoo bolno!Mongolchyyd hohirch baina!jaahan eh oronch alban tysaald synadaggyi yhaalag bolobsroltoi hyn heregtei bna!delhii yragsaa yabsaar baina,bid hoisoo yharsaar baina!ene hoyoriin hoorond zai ylam ahihsaar baina!odoo ta temzeld dyydahaan zogsoo!!!!
иргэн · 2021/04/20
Эмүжин зөв бичжээ,ийм арчаагүй дотогшоо сэтгэлтэй хүнийг монгол төр сэнтийдээ тахьсан нь ичгүүр байлаа,өс хонзонгоос өөр юм сэтгэхгүйнээ,болдог бол өнөөдөр сэнтийгээс нь хөөж буулгахсан.
Зочин · 2021/04/20
Юм оилгодог хүмүүст саин оилгохоор бичиж. Ганц үнэн энэ.зөвхөн fb ээр хуурамч мэдээллээр амьдардаг масст уншсан хүмүүс нь оилгуулах хэрэгтэи.ард түмнииг бужигнуулахад уоиалсан хөлснии бичээчдииг бүү дэмж
Баттулга бол нэг жижиг гарын · 2021/04/20
Баттулга бол нэг жижиг гарын жулик сэтгэхүйтэй хүн шүү дээ. Боловсрол гэж ёстой орк. Шүлэг, бөх хоёроос өөр юм мэдэхгүй. Бас тэгээд хорон муухай үйлдэлдээ гаршчихсан. Боловсролтой болж байна гээд уйгаржин бичиг л сурна. Хими, физикийн талаар ххүдийн мэдлэггүй. Компьютер, нанотехнологи, философи гэвэл бүүр ч таг. 90-ээд оны үеийн нийгмийн замбараагүйдлийн бүтээгдэхүүн
Зочин · 2021/04/19
Эмүжин ойлгомжтой бичжээ. Ерөнхийлөгч Х. Баттулга захирамж Монгол Улсын 10 хууль зөрчсөн гэсэн. Тийм бол автоматаар огцрох уу?
Иргэн · 2021/04/19
Уг нь монгол улсын ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх учиртай. Өнөөдөр ард түмэн цар тахлыг яая гэж байхад даа...
zochin · 2021/04/19
Ene zohiolchid, urlagiihan yugaa ch medehgui bj, medemhiirch yum yumruu uscheed bdag aa bolimoor yum. Ta nar zohioloo bicheed, marzagnaad suuval baram shuu. Undsen huuliin bus argaar zasaglaliig avch, uls toriin deglem undeeree oorchilogdoh nohtsol burdchiheed bhad, oor yamar arga bn be. Medehgui bj, zugeer l duugai bai. Cham zergiin huuhen eronhiilogchid zovlogoo ogoh, oyun uhaan chini hurehgui shuu. MAH - shoudaj bhaar ard tumnii amidralaar daapaalaad, suuliin hoyor zuliin hugatsaand, ard tumen tuildaj duuslaa. Suuliin hoyor jiliin hugatsaand gadnaas orj irsen mongonii tailang taviul, idej, uusan humuust ni hariutslaga uuruul. Oorsdiinhoo salbartaa l anhaaral tavij, urdah ajilaa sain, setgeleesee hiitsgee. Suuldee yanhan huuhen ni toriig bodlogiig todorhoiloh deeree tulsan, ah, zahaa aldsan ene ued, hamgiin zov shiidver shuu
Зочин · 2021/04/19
Ерөнхийлөгчийн үндсэн үүрэг нь ард түмний эв нэгдлийг хангах баймаар юм. Бүх л зүйлийг хагалан бутаргах тараах санаархал нь ямар учиртай юм бол оо. Бүр үзэн ядах сэтгэл төрчлөө.
Дорж · 2021/04/19
Эмүжин мэтийн хөлсний бичээч нар битгий хуц за юу. Ялзарсан төрийг эргүүлэх цаг нь ирж.
Шүгэлээ · 2021/04/19
Энэ одоо эв нэгдэл илэрхийлэгч гэдгээ мэдэдгүй сөөнгүү Эмүжин дүүд талархая сөөнгө харын үнэн байдлыг л хэлж.
Batjaa · 2021/04/19
Та нар ардчилал хүний эрх чөлөө гэдгийг юу гэж ойлгдог юм бэ. Буцаад 30-аад он , Хүний эрх чөлөөг боогдуулсан , та нарын өвөг эцэг, аав нарыг хэлмэгдүүлсэн Нөгөө Адарт Коммунист нийгмийг хүсээд байна уу. Тэгвэл жирийн нэгэн Монголын үр сад би / та нартай л алилхан/ үүнийг хүсэхгүй байна. Энэ дээдсүүд та биднийг төлөөж, /бидний зарц шүү дээ уул нь/ байгаа эрхэмүүд сонгосон иргэдийнхээ эсрэг, өөрсдийнхөө эрх ашгийг бодоод бузар өулай балмад үйлдэл хийж байгааг зүгээр хараад тэвчихгүй нь ээ. Ухаар Монголын ард түмэн минь.
Туяа · 2021/04/19
Би баттулгыг л дахин ерөнхийлөгч болгоно гээд алалцая, цэрэг зэвсгээ хөдлөгө гээд үсчиж дайраад байгаа нөхдийг ёр нь юу бодож өвчин тахлаа яая гэж байхад баттулга заавал ерөнхийлөгч болох ёстой юмуу? Монгол улсын тусгаар тогтнол, улс орноо хөгжүүлэх, ард түмнээ толгой бүтэн өвчнөөс авч гарах чухал уу? Эмүжин сайн бичсэн байна . Энэнээс илүү өөр ямар баримт нотолгоо хэрэгтэй юм.
Жамба · 2021/04/19
Цаад зорилго нь үймээн дэгдээх