С.Баярцогт Оюутолгойд хоол шахдаг
2014/05/06
Яг нэг жилийн өмнө гадны банкин дахь офшор данс нь илэрч шуугиан тарьж байсан УИХ-ын гишүүн С.Баярцогтын талаарх таагүй мэдээлэл дахин чих дэлслээ.
Тодруулбал түүнийг Оюутолгойд хоол нийлүүлж түүнээсээ их хэмжээний ашиг олдог гэх мэдээллийг зарим хэвлэлүүд дэлгэлээ. Ингэж хардах ч үндэслэл бий. Учир нь С.Баярцогт Сангийн сайд байхдаа Оюутолгойн гэрээг байгуулах гол хүн байсан билээ.
Тийм ч учраас тэрбээр тус гэрээг байгуулсныхаа төлөө бас нэг ашиг олох замынхаа эхлэлийг тавьжээ. Тухайлбал тэрбээр Оюутолгойн гэрээг байгуулсныхаа төлөө урьчилгаа 250 сая ам.долларын гурван хувийн хүүг насан туршдаа авах бас дээрээс нь уг төслийн ажилчдын хүнсийг нийлүүлэх эрхийг авахаар болжээ.
Энэ талаар нэгэн өдөр тутмын сонинд “…Уг гэрээ байгуулахаас өмнө энэ 250 сая ам.долларын урьдчилгаа ямар ч хүүгүй байсан юм. Гэрээний явцад хүүтэй болсон ба Монголын Засгийн газар энэ мөнгийг төлж дуустал хүү бодогдоно” хэмээн бичжээ.
Тэгэхээр тэрбээр “Хүний хөгжил сан” зэрэгт тарааж дуусгасан 250 сая ам. долларын урьдчилгааг хүүтэй болгосон байна. Үүнээс тэрбээр насан туршдаа хувь хүртэж амьдрана гэсэн үг.
Харин хоол нийлүүлэх ажлын хувьд тэрбээр өөрийн найз “Модерн номадс”-ын захирал М.Есөнмөнхтэй хамтран Оюутолгойн ажилчдын хоолыг бэлтгэж өгдөг байна.
“Модерн номадс” Оюутолгойн 11 мянган ажилчны нэг өдрийн хоолыг 35 ам.доллараар бодож нийлүүлдэг. Тэгэхээр С.Баярцогт болон түүний найз М.Есөнмөнх тус компанид нийлүүлдэг ханган нийлүүлтээс чамгүй хувь хүртдэг гэсэн үг. Ямартай ч М.Есөнмөнх, С.Баярцогт нар дээд сургуулийн нэг ангийн найзууд бөгөөд дундаа нэг ресторантай юм. Харин тэдний дундын ресторан монголчуудын их хөрөнгө Оюутолгойгоос их ашиг хүртэж байгаа нь энэ аж.
Зочин · 2014/05/08
Гурван сая хүрэхгүй монголчуудыг туйлын ядуу амьдруулж байгаа цадахаа мэдэхээ больсон энэ хүмүүстэй тооцоо бодох цаг болсон Арабын эрх баригчид шиг ухаантай бол мөн ч сайханаа Арабад адгийн араб хүн менежер хийдэг
Зочин · 2014/05/08
archaagvi muu ydmaghan bodoltoi hulgaich luibarchin ard tvmiihee toloo tom gabiya baiguulahiin orond gamshig svirel abchirsan *** ****r ...
Зочин · 2014/05/07
ouytolgoin tulsh iig hangadag m oil bayartsogtiih gesen
Зочин · 2014/05/07
ene nohor hediid hagrah boldoo neg ih udahgvi baihdaa gadaad gargachihgvi baij baigaad atg bariasai
Зочин · 2014/05/07
mungu ***hdarhool ***hdag ****** ***hdag ter hen be?
Зочин · 2014/05/07
Баярцогт гэж луйварчин монголын ард түмнээс ичдэггүй юм байх даа больвол таарна. Сүүлийн үед Эрдэнэбаттай хамт их чанга чанга дуу гарч айхтар эх орон ч дүр исгэх нь уйлахгүй луйварчин гэдэг нь батлагдаж байгаа биз. АН-ын засаг барьж байгаа дээр нь бондын мөнгөнөөс ахиухан хувь хүртэхээр улайрч байгаа гар байх даа. Яасан цанаж ханадаггүй луйварчин бэ энэ хүн чинь
1900-1973 · 2014/05/07
Та авто тээвэр болон авто машин, аялал зугаалгатай холбоотой бүх төрлийн мэдээ мэдээллийг АВТО ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨВЛӨРСӨН ЛАВЛАХ 1900-1973-аас асуугаарай.Бид танд шинэ итгэл шинэлэг үйлчилгээг хүргэх болно.
1900-1973 · 2014/05/07
Та авто тээвэр болон авто машин, аялал зугаалгатай холбоотой бүх төрлийн мэдээ мэдээллийг АВТО ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨВЛӨРСӨН ЛАВЛАХ 1900-1973-аас асуугаарай.Бид танд шинэ итгэл шинэлэг үйлчилгээг хүргэх болно.
19001973 · 2014/05/07
Та авто тээвэр болон авто машин, аялал зугаалгатай холбоотой бүх төрлийн мэдээ мэдээллийг АВТО ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨВЛӨРСӨН ЛАВЛАХ 1900-1973-аас асуугаарай.Бид танд шинэ итгэл шинэлэг үйлчилгээг хүргэх болно.