Эрүүл бие дээрээ хор туршиж үзэх үү, эсвэл татгалзах уу?
2014/05/07
Түүх ингэж эхэлжээ. Марк Хьюз гэгч нэгэн сэргэлэн америк эр “Неrbalife”-ийг зохиожээ. Тэр хүн бол Анагаахын доктор, эрдэмтэн биш бас хүнсний технологич, хоол судлаач ч биш юм.
Уран илтгэх чадвартай, сэргэлэн нь дэндсэн тэрбээр ядуу тарчигхан амьдарч явахдаа хар тамхины хэргээр шоронгийн хаалга татаж байсан удаатай. Ингэж явахдаа нөхдийн хамт гэнэт “Неrbalife”-ийг зохион бүтээсэн.
Энэхүү хүнсний нэмэлт тэжээл нь Хятад, Түвдийн ургамлын хандаас гаралтай хэмээн ярьдаг. Гэвч үүнийг нь Хятад улс хэзээ ч хүлээн зөвшөөр¬дөггүй. Марк Хьюз “Би хүн төрөлхтөнийг эрүүл саруул болгож, урт удаан наслах аргыг олсон” гэж дэлхий даяар өөрийн зохион бүтээсэн зүйлээ баяр хөөртэй сурталчилж явсан боловч өөрөө 44-хөн насандаа хорвоог орхисон түүхтэй. Хүмүүсийг урт наслуулах “гайхамшиг” бүтээсэн америк эр яагаад цэл залуугаараа хорвоог орхив? Өөрийн зохиосон “Неrbalife”-ийг хамгийн ихээр хэрэглэж байсан хүн нь талийгаач байжээ.
Гэмт халдлага, авто осол, зүй бусаар нүд аниагүй Марк Хюьзийн үхлийг өнөөдөр ч нууцалсаар ирсэн. Наяад оны дунд, сүүл үед барууны хөгжилтэй орнуу¬дын сонирхолыг татаж байснаа 1990 он гэхэд ихэнх улс “Неrbalife”-ээс тат¬галзсан. ОХУ-д ерэн оны дунд үед хүчээ авсан бол 2000 оноос Монголд нэвтэрсэн түүхтэй. Харин өнөөдөр “Неrbalife” хэдийнэ та бидний чихэнд дасал болжээ.
Хорт хавдар, хэт таргалалтаараа Азид дээгүүрт давхидаг монголчуудын цөөнгүй хэсэг нь “Неrbalifе”-ийг хэрэглэж яваа. Үнэхээр нүдэн дээр “Неrbalifе” хэрэглэсэн хүн огцом тураад эхлэхээр илүүдэл жингээ хаях гэсэн хүнд том сурталчилгаа болдог аж. Хөлс хүчээ шавхан фитнесс, усан спорт, аэробек гэж цагаа алдаж, чардайж байхаар ганцхан шингэн цай, бэлдмэл уугаад турах нь хамаагүй хялбар санагдах нь мэдээж. Гэхдээ дээрх бүтээгдэхүүн, бэлдмэлийг хэрэглэснээр миний эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлөх вэ гэдгийг монголчууд бид эхлээд бодох ёстой.
ХХI зуун бол мэдээллийн эрин зуун. Дэлхийн хөгжилтэй улс гүрэн, хөрш зэргэлдээ Зүүн Азийн улсууд өнөөдөр “Неrbalifе”-аас татгалзаж байгаа нь таньд нэг л сэжигтэй санагдахгүй байна уу. Монголд 2000 онд эрчээ авсан тус сүлжээний бизнес өдгөө ОХУ-д ч царцанги байдалд оржээ. Ганцхан хоёрхон сая хүн амтай бид л “Неrbalifе”-ын талаар ямар ч ойлголт, мэдлэггүй явсаар 14 жилийг ардаа хийв. Ингэхэд “Неrbalifе” гэж юу вэ? Энэ бол “БАД” буюу оросоор биологически активная добавка буюу монголчилбол Биологийн идэвхит бүтээгдэхүүн юм. Монголчууд та бидний амьдралд “БАД” хүч түрэн орж ирсэн бөгөөд өнөөдөр хаа сайгүй аптекийн лангуу, хар зах, цаашлаад сүл¬жээний бизнес болтлоо өргөжив.
Одоо бүр гэрт үнэгүй хүргэж өгдөг борлуулагч нар ч бий болов. АНУ-д “БАД”-тай холбоотой янз бүрийн асуудлыг судалж, зарим бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндийг хохироохоос нь өмнө хорьж, устгаж байдаг. Харин Монголд “БАД”-ийн талаар ямар ч ойлголт байхгүй, эмийн тухай хуулинд ч тусгаагүй нь энэ сүлжээний луйврыг газар авахад хүргэжээ. “Неrbalife”-ийнхэн бүтээгдэхүүнээ зарахдаа эм тарианаас илүү ашигтай хэмээн сурталчилдаг. Эмийн талаас нь авч шинжлээд хориглоно гэхээр урдаас нь “Энэ бол эм биш хүнд хэрэгтэй нэмэлт тэжээл” гэдэг аж.
Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага Америкт судалгаа хийхэд “БАД” хэрэглэдэг 10000 хүн тутмын 2500 нь эрүүл мэндээрээ хохирч, 100 гаруй хүн нь нас барсан тохиолдол илэрчээ. “Неrbalifе”-ын зарим бүтээгдэхүүн эфедриний орцтой байдаг. Эфедриний орцтой “БАД” нь бусад бэлдмэлээсээ хохирог¬чоороо тэргүүлж 1000 хүн тутмын 900 тохиол¬долд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлснийг бүртгэжээ. Үхлийн тоогоороо II байранд “Тураах цай” буюу “Диет цай” хэмээх нэрлэдэг гэхдээ, энэ цай ямар ч өөр нууц нэрээр нэрлэгдэж болно.
1980 оны дунд үеэс “Неrbalifе”-ынхан өөрсдийн бүтээгдэхүүнээ дэлхий даяар шагшин магтаж “Хөгшрөлтийг зогсоож, жинг огцом хасаж, ой ухааныг сэргээж, бие организмыг сайжруулах, зүрхийг хамгаалах, тэр бүү хэл хорт хавдрыг эдгээсэн” гэж сурталчилсан. Хүний бие организм бүгд өөр өөр, бас хорт хавдар туссан өвчтөнийг ганцхан адилхан аргаар эмчилж болох уу гэж гайхширсан барууны эрдэмтэд “Неrbalifе”-ийг нарийн судалж эхэлжээ. Тэгтэл “БАД”-ын бүтцэд шинжлэх ухаанд танигдаагүй үл мэдэгдэх экозотик ургамлыг ашигласан байв. Миний нэг танил бүсгүй “Herbalifе”-ийн “Gonseen” /зарим улсад Теrmо нэрээр байдаг/ хэмээх цайг уужээ. Цайг хэрэглэснээс хойш сарын дараа бүсгүйн нойр хүрэхээ больж, байнга шээс алдах болов.
“Термо” цайны бүтцийг судалбал 8 төрлийн ургамлаас 4 нь ШУ-ны нэр томъёо, үүнээс 2 төрлийн нэр томъёог алдаатай бичсэн, 2-ынх нь нэр дэлхийн аль ч улсад хэрэглэж байгаагүй, мөн интернэтийн аварга том аалзны торны сүлжээнээс ч хайгаад олдохгүй хачин нэр томъёо байлаа. Энэхүү цай бол Монголд хэзээний хүчээ аван хамгийн сайн борлогдож байгаа бүтээгдэхүүн юм. “Herbalifе-т хэрэглэгддэг гуараны ургамлын хор хөнөөлийн талаар одоо дурдъя. Энэ нь цайнд ихээр агуулагдах бөгөөд бүдүүн гэдсэнд гуараны ургамал нэвтэрч орсноор гүрвэлзэх хөдөлгөөнийг яваандаа удаашруулна. Давирхай бодис үлдээж, ходоодны тослог шингэнийг 1-2 жилийн дотор устгадаг.
Энэ үед “Herbalifе”-т багагүй хугацаанд хамрагдсан хүмүүсийн гэдэс гэнэт хатгах юм уу, зангирч өвддөг. Иймэрхүү төрлийн өвч¬лөлүүд ганц “Herbalifе”-ч биш бусад бүх тураах цайны орцонд байдаг. Өвчинг мэдэгдүүлэхгүйн тулд өглөө өлөн элгэн дээрээ юм уу хоолныхоо дараа хэрэглэхийг “Herbalifе”-ийн багш нар зөвлөнө. Нэг цайнаас нөгөө цайг уух хугацааг 8-10 цаг байхыг сануулдаг. Удаан хугацаанд уг бодисыг хэрэглэх нь маш аюултай. Ингэсний үр дүнд бие организмын шингэний солилцоо алдагдаж, хүний биед байнга хэрэгтэй байдаг микро элементийн дутагдалд оруулна. Бэлдмэлийг уухаа болихоор нарийн гэдэсний идэвхтэй ажиллагаа зогсонги байдалд ордог.
Иймэрхүү шинж тэмдгүүд шээс хөөх, бусад төрлийн өвчнийг ихэсгэнэ. Хүний хоол идэх дур хүслийг бууруулдаг олон бодисууд “Herbalifе”-ийн олон бэлдмэлд орсон байдаг. Яваандаа энэ нь хоол идэх дур хүслийг бүр зогсоодог. Иймэрхүү төрлийн бэлдмэлүүдийг ургамлын гаралтай гэх авч дээр дурьдсан нэр томъёо нь ДЭМБ-т бүртгэгдээгүй байгаа нь сэжигтэй. Эндээс гуараны үр бол мансууруулах бодистой гэдэг нь нэгэнт тогтоогдсон. Гуараны ургамалд кофейн 6-8 хувь байдаг бол цэвэр кофед ердөө 2 хүрэхгүй хувь кофейн байдаг аж. Кофейн нь хүний хоол идэх дур хүслийг бууруулахаас гадна, сэргээш бодист ордог.
Анх хэрэглэж байх үед хоолны дуршил буурах, ажил хийхэд бие организм сэргэж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Удаан хугацаанд хэрэглэх юм бол үргэлж ядрамтгай болж, нойр хүрч, бие сулардаг. Сэтгэл санаа ч гэсэн тогтворгүй болно. Гуаран нь ходоодны дур хүслийг бууруулахын зэрэгцээ, хоол идэхгүй удаан хугацаанд явснаар ходоодны шархлаа үүсгэнэ. Гипертоние буюу даралт өндөртэй, нойргүйдэл, зүрх судасны дутмагшилтай болон хижээл насны хүмүүс “Herbalifе”-ийг хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Гэвч өөрсдийгөө “Эрүүл зөв хооллолт клуб”-ын багш хэмээн нэрлэсэн анагаах, эрүүл мэнд, хоол судлалын талаар ямар ч боловсролгүй наймаачин хүүхнүүд энэ талаар тодорхой зүйл ярьдаггүй. Эхний хэдэн сар “Herbalifе”-т хамрагдахад хүмүүс жингээ огцом хаяж, бие эрхтэн нь сэргээд ирдэг. Харин хэдэн жилийн дараа эхний байсан үеэсээ бие махбодь нь муудаж сулардаг. Нэг үгээр “Herbalifе”-ийн хараат байдалд орно гэсэн үг. “Эрүүл зөв хооллолт клуб”-т 2 жил хамрагдсаны дараа Ц бүсгүйн бие организм нь маш их сулралд орж, дотор эрхтэний өвчинд нэрвэгджээ.
Невроз нь дийлдэхээ байж сэтгэл санааны дарамтанд орсон байна. Энэ бүсгүй “Herbalifе”-ээс домог болсон бие организмыг цэвэр¬шүүлдэг витаминуудыг байнга авч хэрэглэдэг байснаа хожим ярьсан юм. Дэлхийд витамин үйлд¬вэрлэгч хэдхэн тооны компани л байдаг. Витамины жижиг эмийн үйлдвэр хүртэл нэг янзын түүхий эд ашиглан бэлдмэлээ хийдэг. Тэгтэл “Herbalifе”-ийн урт жагсаалт бүхий ургамлын бүтэцтэй энэхүү витаминыг үйлчлэгч нартаа эн тэнцүүхэн бухын дозоор уухыг зөвлөнө. Уг нь нэг төрлийн витаминыг 2 жил тасралтгүй хэрэглэх нь эргээд хор болдог гэж Анагаах ухаанд үздэг аж.
Өнөөх бүсгүй мөнгө төгрөгний гачаалд орсноор 14 хоног “Эрүүл зөв хооллолт клуб”-ээ таслахад хүрчээ. Хэрэглээ болсон витамин, гуараны ургамал бүхий бэлдмэл, цайгаа ууж чадаагүй бүсгүйн хамаг бие янгинан өвдөж, өвчнүүд нь сэдэрч, дээр нь шинэ шинэ зовиур нэмэгдэв. Зөвхөн архаг хар тамхичид л мансууруулах бодисоо хэрэглэж чадахаа болих-оороо ийм байдалд хүрдэг гэдгийг түүний биеийг үзсэн мэргэжлийн эмч хэлж байлаа. Ахиад л мөнгөний эрэл.
Сүүлдээ бүсгүй нөхрөөсөө гуйж хотын төвийн 2 өрөө байраа ХХI хороололд 1 өрөө байраар солиод, зөрүү мөнгөөр нь хэсэгтээ “Herbalifе”-д хамрагджээ. Гэвч нэгэнт байнгын орлоготой, болом¬жийн мөнгө олдог бизнесмэн биш тул хагас жилийн дараа ахиад л мөнгөний гачаалд унав. Тэр өөрт байсан ээмэг бөгж, дээр нь цалингийн зээл аваад “Herbalifе”-ийн бэлдмэлээ хэдэн сараар нөөцлөн авав. Яг ийм зовлонг өдгөө “Herbalifе”-т хамрагдаж хэдэн жил болсон хүмүүс эдэлж явна. Тураах шингэн цай нь донтуулдаг гэдгийг өнөөдөр дэлхий нийт баталчихлаа. Юу тэднийг донтуулаад байна вэ!
Эрдэмтдийн баталснаар “Herbalifе”-ийн “БАД” болсон морозоник. Морозоник буюу хөлдөөгч нь маш хурдан хугацаанд хүний бие махбодийг цэвэрлэж, рекордын хурдаар тураах шидэт бэлдмэл. Бэлдмэлийг хэрэглэж байх эхний үедээ ёстой “янзтай”. Гомеопатидад морозникийн маш бага тун буюу зарим тохиолдолд хар геллеборус “Helltborus niger” гэдэг нь яваандаа хяналтаа алдах, ухаан алдалт, хүнд хэлбэрийн менингит, хар тамхины донтолтын хурц хэлбэрийн сэтгэцийн өөрчлөлт зэрэг өвчинд хэрэглэдэг. Зарим хүнд толгой эргэж өвдөх, бөөлжих, дотор муухайрах, мансуурах зэргээр сөргөөр нөлөөлнө.
Морозник гэх энэ ургамлын навчийг идэж хордсон адуу ядрал сулралд орж, амьсгал давхцан, зүрхний цохилт, даралт тогтворгүй болж, 2 дахь өдрөөсөө эхлэн гүйлгэж, долоо хоногийн дараа үхсэн хэмээн Анагаах ухаанд бүртгэгдэж байжээ. “Herbalifе”-ийн бас нэг үндсэн тэжээл бол Эфедрин юм. Энэ ургамал нь сэргээшийн төрлийн бодис. Эфедрин нь зүрх судасны өвчин, сэтгэцийн өөрчлөлт, түүгээр барахгүй инфакт инсултенд хүргэдэг. АНУ-ын зарим мужид эфедрин орсон бэлдмэлийг хоригложээ. Монголчууд бид элэгний өвчлөлөөрөө дэлхийд тэргүүн байр эзэлдэг гэдгийг хэн хүнгүй мэднэ.
Тэгвэл “Herbalifе”-ийн бэлдмэлд чапараль /Chaparral/ нь цус цэвэршүүлнэ гэж үздэг боловч элгийг гэмтээдэг аж. Мөн бэлдмэлүүдийн найрлаганд орсон окопникийн талаар дурсахгүй өнгөрч боломгүй. “БАД”-ийн бүтээгдэхүүний салшгүй нэг хэсэг болсон Окопник нь мансууруулах төрлийн бодистой, иймээс элгэнд муугаар нөлөөлдөг. Герман, Канад зэрэг улсад окопникийг хүний бие, элгэнд асар хортой хэмээн нэгэнт хориглосон байна. DHEA гэдэг гормон нь хүний биеийн бэлгийн гормоныг тестостеран болгон хувиргаж хөгшрөлтийг зогсооно гэдэг ч батлагдсан зүйл байхгүй. Хэрэглээд удаагүй байхад хүртэл хорт хавдрыг сэдрээж, элгийг гэмтээж болох аюултай. DHEA хэрэглэн амь насаа алдсан хүний тоо хэдэн зуун мянгаараа тоологдоно.
Өнөөдөр монголд “Herbalifе”-т хэрэглэж хохирсон хүмүүс нэгдэж, нэгэн ТББ байгуулж байгаа аж. Эрүүл мэндээрээ хохирсон төдийгүй, амь насаа алдсан, тэр ч байтугай гэр бүлийн 1-2 гишүүнээ алдсан хүмүүс ч тэдний дунд байна. Тэд ганц нэгээрээ “Herbalifе”-ийн монгол дахь салбарын эздэд гомдол гаргахад, цаадуул нь:
-Бид та нарыг зөвлөсөн хэмжээнээс их хэмжээгээр хэрэглэ гэсэн юм уу. Тэгээд ч “Herbalifе”-ыг хортой гэдгийг манай эрүүл ахуйн төв лабортари нотолж чаддаггүй юм. Та нар яваад сураарай. Шүүхэд өгөөч! хэмээн тавласан хариу өгдөг аж. Архи үйлдвэрлэдэг эзний амнаас “Та нарыг хэн архийг их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглээд эрүүл мэндээ хохироож бай эсвэл хордлогонд ороод үх гэсэн юм бэ? гэдэгтэй адилхан сонсогдож байгаа биз. Интернэтээс “Неrbalife”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглээд хохирсон хүмүүсийн гомдол ч олноороо байна. Тэнд уг бэлдмэлийг хэрэглээд ходоод нь цоорсон, дахин дахин хагалгаанд орсон, гэдэс нь резин шиг болсон, асар богино хугацаанд хамрагдаад хорвоогийн мөнх бусыг үзсэн, эхлээд амархан турж, дараа нь хоол идэх донтой боллоо гэх мэт “Неrbalife”-ийн хэрэглэж хохирсон хүмүүсийн сэтгэгдлүүд ар араасаа үргэлжилнэ.
Мөн ХХI зууны үсрэнгүй хөгжсөн анагаах ухаан нэгэнтээ “Эрүүл мэндэд хор хөнөөлгүй турах арга нь одоохондоо гагцхүү биеийн тамир, спорт юм” гэдгийг дэлхий нийтэд анхааруулсан гэдгийг сануулахыг хүслээ. Ямар нэгэн эм бэлдмэл, БАД нь хүний бие махбодид хортой гэдгийг хүргэхийг хүссэн минь энэ. Архаг архичин хүн архиа уусаар яваад хурдан үхэх үү, уухгүй амьд үлдэх үү гэдэг нь тэр хүний л сонголт. Түүнтэй адилхан хуруу хумсаа хугалан байж олсон хамаг мөнгөөрөө “Herbalifе”-ийг эрүүл биен дээрээ туршиж үзэх үү, эсвэл татгалзах уу гэдэг нь бас л таны сонголт юм. Эцэст нь хэлэхэд эд баялгаа алдвал багыг алдсанд тооц, нэр төрөө алдвал багыг алдсанд тооц, эрүүл мэндээ алдвал бүгдийг алдсанд тооц гэдэг үгээр дуусгая.
Зочин · 2014/06/03
Хар ******хи юм уу тээ. Шууд ******ийн сав руугаа шидчихлээ. Коктейль уухгий л бол унтахгуй байсиинмаа даанч
Зочин · 2014/05/24
Hortoi bsn bol yu gj olon uls orond bhav de.japan german gd aihtar airhtar ulsad bdg.33 jil hereglesen humuus bdgiig medehuu.manaihan het tuilshrahaa bolimoor uma.erunhii said altanhuyg amerkaas ni avch iddeg.duuchin ariunaa.enhzul. zagvar umsugch purevsuren .avarga sukhbat .delhiin aldart hul bumbugch kristian ronaldo heregledeg. gehdee ene hooliig ideegui ch zunduu olon humuus hort havdraar delhiin ontsog bulan burt humuus uvchilj bn ene yunaas ve.tiim ****oor het tuilshrah hereggui.bi avstralid amidarch bhda l herbag hereglesen odoo 5 jil bolj bn.jil bur neg udaa emnelegt shinjilgee hiilgedeg.zugeer l bn.manaihan busad umand buruu uguhuus iluu uurtu anharal tavij jild 1 uda zaaval shinjilgeend orj baih ni uvchnuu hundreheesni umnu medneshte.mongold bga salbar hariu tailbar hiimeer umda.
Зочин · 2014/05/09
ter dontuuldag har ***hinii urgamal ntr aguuldag ni uneen. Neg heseg bainga uugaad dottson yvj bsiin bnaa..hamag mongoo l ursen..neg hesegtee l ogloo blgon aloe, thermo tsai, kokteila uuhgui l bol hetsuu sanagddag blee,,,, ene medeeleliig un****d erthen heregleheebolisondoo bayrlaj bnaa...Busad heregledeg humuus maani odoo erthen bolison ni derde tgehgui bol bie organism ni tuuniig dahin dahin neheel etsest ni oorsdoo ovchinii uur blool uldene.
tok · 2014/05/09
neeree shvv muhar olgoi awahuulsan cnine oeoo zadraad baidag yum bna lee..semerch uragdaad oeogdohgvi aimaar yum bnalee
Зочин · 2014/05/08
Xuur xog ideed uxedgui mongoluud yduurj,gadniinxan bayjaad bna
Зочин · 2014/05/08
Mongol xun busdiig bayjuulax mash bis saytai munxag yum daa
Зочин · 2014/05/08
Cүрэнхорлоо эгч ээ энэ үнэн үү ?. Та албан ёсны хариу өгөөч дээ. Хэрэв үнэн бол монголын олон мянган эмэгтэйчүүд удахгүй нөгөө ертөнц рүү явах нээ
Зочин · 2014/05/08
Cүрэнхорлоо эгч ээ энэ үнэн үү ?. Та албан ёсны хариу өгөөч дээ. Хэрэв үнэн бол монголын олон мянган эмэгтэйчүүд удахгүй нөгөө ертөнц рүү явах нээ
Сэрэмжлүүлэг 2 · 2014/05/08
Тэгээд манай эгч нар тэр хербалайфынхаа лидерүүд нь гэж байгаа..ямар ямар шагнал авсан ч гэнэв..Ямар ямар цол гуншинтай ч гэнэв бөөн бөөн хербалайфаар өвчилсөн хамаатнуудтай би үнэндээ эргэн тойрондооо тийм хамаатнуудтай зовж үхэж байлаа..Намайг орсонгүй элссэнгүй уусангүй хэрэглэсэнгүй тэнэг ************ маанаг гээд хэдэн эгч нар минь барьж идэх шахдаг байж билээ..Үнэн хэзээд ялдаг гэж үнэн юмаа..өнөөдөр би буцаагаад эгч нараасаа амыг нь асуугаад сууж байна...Үхсэн ч өмхийгөө тавихгүй гэж бас хербалайфаас болоогүй гээд л үхэх гэж байж л зүтгээд байх юмаа...үнэн хэцүү хүмүүс байнаа манай эгч нар...би үнэндээ л аргаа барж байна...
Сэрэмжлүүлэг · 2014/05/08
Хербалайф ёстой хэрэглэж болохгүй шүү хүмүүсээ..Манай эргэн тойрны бүх хамаатнууд ууж хэрэглэдэг байсан...Хэдэн жил бүгд л гоё болж байна гээд гайхуулцгаагаад.байдаг байсан.....Гэтэл.... ...намайг уусангүй хэрэглэсэнгүй тэнэг амьтан өөрт нь гоё бүтээгдэхүүн санал болгож байхад хэрэглэдэггүй гээд л бүгд загнаж дайрцгаадаг байлаа..Гэтэл өнөөдөр 2-нь хорт хавдартай, 2-нь ямар өвчин туссан нь мэдэгдэхгүй онош нь тодорхойгүй бүх бие нь өвдөөд байдаг явж чадахгүй хэвтэрт байж байна..Над хербалайфаас чинь л болж байна боль гэхээр болихгүй...Гэтэл миний бие эв эрүүл сав саруул сайхан л явж байна..Наад хербалайф чинь хэдэн жилийн дараагаас үр дүн нь гарч ирдэг ****** бүтээгдэхүүн байна лээ шүү..
Зочин · 2014/05/08
Ene unen shuu manai egch erdenetd uusan odoo onshin togtoogdohgui owchtei bolson. Zawaan yum nuud
Зочин · 2014/05/08
ynen bodidtoi wm tabisan bizdee
Зочин · 2014/05/08
ямар аймаар юм бэ?