Талбай дээр өлсгөлөн зарлаж буй АН-ын бүлгийн гишүүдтэй Ерөнхийлөгч  Х.Баттулга гарч ирж уулзлаа. Тэрбээр ирсэн даруйдаа бүлгийн гишүүдийн нэрийг  заан “Манай Ганибал  хааччихсан юм, АТГ дээр явж байгаа сурагтай байсан, өөр манайхнаас хэл хэл”хэмээн тайлангаа хүлээн авч буй дарга мэтээр аашлав.

 Түүгээр ч зогсохгүй тэрбээр эрх баригч намынхан хүч түрж, асуудалд хандаж байгаа хэмээн илтэд нэг намыг дэмжиж, нөгөөг нь үгүйсгэсэн хандлага гаргалаа. Угтаа Монгол Улсын Ерөнхийлөгч  улс төрийн намаас татгалздаг албан тушаалтан бөгөөд  Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх учиртай юм. Энэ бол түүний  Үндсэн хуулиар хүлээсэн   үүрэг, өргөсөн тангараг.

 

Ерөнхийлөгч ингэж улс төрийн хоёр намын тухайд хийтэй үг дуугараад зогсохгүй  “Би гишүүдтэйгээ ил ярьж болохгүй зүйлсийн талаар хэлэлцэхээр ирсэн  юм, ийм олон сэтгүүлчид байгааг мэдсэнгүй” гэх үгийг амнаасаа унагаж орхив.

 

 Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ын гишүүдийн ард Ерөнхийлөгч Х.Баттулга чиглэл өгдөг гэдгийг намынх нь нөхөд хэлж байсныг Ерөнхийлөгч ийнхүү баталчихав бололтой.