Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажил эхэлсэнтэй холбогдуулан энэ сарын 09-ний өдөр буюу өнөөдөр 22:00 цагаас эхлэн ирэх сарын 09-нийг дуустал Зурагтын шинэ эцсийн буудлаас цааш хоёр км замын хөдөлгөөнийг хаахаар болжээ.

Энэ хугацаанд Баянхошууны уулзвараас хотын төв рүү зорчих урсгалыг нэг чигийн  хөдөлгөөнтэй болгож, сөрөг урсгалын хөдөлгөөнийг Зурагтын шинэ эцсийн буудлаас шороон замаар Баянхошуу чиглэлд зохицуулж явуулах юм.

Харин нийтийн тээврийн үйлчилгээний М:9 “Зүүн салаа-Зурагт” Сансар”, М:15 “Баруун салаа-МУИС-БЗД-ийн6-р хороо”, М:25 “Баянхошуу-Ард кино театр”, М:25б “Баянхошуу-Вокзал-БММЗ” чиглэлүүд Баянхошууны Хөтөлийн буудлаас үндсэн замаараа явж нэг урсгалаар Зурагтын эцэс хүртэл, Зурагтын эцсээс Далан давхарын урд талын шинэ замаар нэг урсгалаараа явж Баянхошууны Хөтөлийн буудал хүртэл явахаар өөрчлөлт оруулжээ.

Х.Даваа