Өчигдөр 06:00-14:00 цагийн хооронд 864 тээврийн хэрэгслээр 1,908 зорчигч хотоос гарчээ
2021/05/23
Улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр шинэчлэн баталсан “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам” тавдугаар сарын 22-ноос мөрдөгдөж эхэлсэн.
Тэгвэл тус өдрийн 06:00-14:00 цагийн байдлаар Нийслэлийн Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор орсон, гарсан тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн хэлтсээс өглөө.
Тодруулбал, тавдугаар сарын 22-ны өдрийн 06:00-14:00 цагийн хооронд 334 тээврийн хэрэгслээр 763 зорчигч хот руу орсон бол 864 тээврийн хэрэгслээр 1,908 зорчигч хотоос гарсан байна.
Түүнчлэн дамжин өнгөрөх 28 тээврийн хэрэгслээр 76 зорчигчид хяналт тавин нэвтрүүлжээ.