Баялагийг бүтээгч залуу малчдын чуулган үргэлжилж байна
2014/05/08
“Баялаг бүтээгч залуу малчин” улсын зөвлөлгөөн анх удаа Төрийн ордонд энэ сарын 9,10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдах энэхүү зөвлөгөөнд 21 аймгийн 330 сум, нийслэлийн 9 дүүргийн залуу малчдын төлөөлөл болох 360 малчин залуус чуулах юм. Монгол Улс нь 2.930.277 хүн амтай бөгөөд эдгээрийн 38 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. 2013 оны байдлаар эдгээр залуучуудын 10 хувь буюу 109.998 нь малчин залуус байгаа нь Монгол Улс эдийн засаг талаасаа мал аж ахуйн, хүн ам зүйн бүтэц талаасаа залуучуудын орон гэдгийг илтгэн харуулж байна. “Баялаг бүтээгч залуу малчид өнөөдөр төрийн ордны их танхимд чуулж тулгамдаж байгаа асуудал болон шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж байна. Хэлэлцүүлэг малчдын эрүүл мэнд, боловсрол, бэлчээр, мал аж ахуй, мал аж ахуйн бус орлого гэсэн сэдвийн дор үргэлжилсэн юм. Маргааш малчин залуус сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэр, арьс ширний үйлдвэр гэсэн үндэсний үйлдвэрүүдтэй танилцах юм.
“Баялаг бүтээгч залуу малчин” улсын зөвлөлгөөний ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын Ажлын алба, “Монгол малчин” мэдээллийн агентлаг, Хамтран зохион байгуулагчаар ҮХААЯ, Хөдөлмөрийн яам, ХАХНХ яам, Эрүүл мэндийн яам, БШУхааны яам, ССАЖЯам, НЗДТГ, МҮХАҮТанхим, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв (ХААҮШУОНТ), Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу малчдын хороо” ажиллаж байгаа юм байна.
Зочин · 2014/05/10
Маш сонирхолтой!