Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороололд байрлалтай "Барс-2" захад дахин гал гарсан юм. Тодруулбал тус зах нь хүнсний болон барааны гэсэн хоёр заалтай бөгөөд өнөөдөр нэг зааланд нь 11.00 цагийн үед гал гарчээ. Галыг бүрэн унтраасан бөгөөд одоо галын шинжээчид, нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар гал юунаас болж гарсаныг тогтоох боломжгүй байгаа аж.

Х.Даваа