НАМЗХ-наас анх удаа "Урлагийн их наадам"-ыг энэ жилээс эхлэн зохион байгууллаа. Энэ удаагийн наадам өчигдөр "Тусгаар тогтнол"-ын ордны тайзнаа болж залуучууд авъяасаараа өрсөлдөн амжилттай болж өндөрлөсөн юм.

Залуучуудын дуу  хоолой болж, тэднийг нийгмийн амьдралд идэвхитэй оролцуулахын төлөө үйл ажиллагаа явуулдаг НАМЗХ-нь 9 дүүрэг, 21 аймагт салбартай. Эдгээр аймгуудаас Орхон, Өвөрхангай, Төв, Говь-Алтай, Дархан-Уул аймгийн оюутнууд оролцохоор хүрэлцсэн иржээ. Мөн Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүргүүдийн залуус "Урлагийн анхдугаар их наадамд" авъяас чадвараараа өрсөлдөн шилдгүүдээ тодруулсан юм.

Энэ арга хэмжээ нь цаашдаа хоёр жил тутамд зохион байгуулагдахаар төлөвлөгджээ. Тус наадамд таван төрлөөр явагдсан. Тодруулбал, язгуур урлаг, уран уншлага, жүжиглэсэн тоглолт, хамтлаг дуу, бүжиг гэсэн төрлөөр оролцон шилдгүүдээ тодрууллаа.

Нэгдүгээр байр- "Орхон" аймгийн НАМЗХ, цом, өргөмжлөл, 1 сая төгрөг

Хоёрдугаар байр- "Баянгол" дүүргийн НАМЗХ, өргөмжлөл, 700 мянган төгрөг

Гуравдугаар байр- "Дархан-Уул" аймгийн НАМЗХ, өргөмжлөл, 500 мянган төгрөг

Тусгай байр- "Говь-Алтай" аймгийн НАМЗХ тодорсон юм.

 

 

 

 

 

 

 

 

Х.Даваа