Манай улс шинэ Боинг онгоц, ухаалаг галт тэрэгтэй боллоо
2014/05/11
Монгол улс агаарын тээврийн салбарт олон улстай өрсөлдхүйц Боинг-737-800 шинэ загварын онгоцыг өнгөрсөн бямба гарагт хүлээн авлаа. Мөн электрон системээр бүрэн тоноглогдсон ухаалаг галт тэргээр хүч нэмсэн юм.
Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн АНУ-ын Боинг үйлдвэрт захиалан хийлгэсэн шинэ онгоцоо эх орондоо авчирсан баяртай үйл явдлаар өнгөрсөн долоо хоногийн сүүлийг муушгив.
Нислэгийн багийнхан үйлдвэрээс нь очиж авчирсан “Гүюг хаан” онгоц нь зорчигчийн 162, бизнес зэрэглэлийн 12 суудалтай аж. Мөн монгол болон холливүдын шилдэг кино, дэлхийн дуу хөгжмийн алдартай цомгуудыг дуу дүрсний өндөр чанартайгаар үзэхээр “inflight Entertainment” системтэй юм байна.
Олон улсын хамгийн шилдэг онгоцуудын нэг Боинг-737-800 онгоц нь тасралтгүй 10 цаг нислэг үйлдэх хүчин чадалтай нь бусад онгоцуудаас харьцангүй олон цаг нислэг үйлддэг давуу талтай аж. Түрээсийн хувьд сард 400-гаад мянган ам.доллар төлөх юм байна.
Мөн энэ өдрүүдэд “Улаанбаатар төмөр зам” техникийн шинэчлэлээ шинэ галт тэргээр эхлүүллээ. ОХУ-ын Тверийн галт тэрэгний үйлдвэрээс 15 суудлын вагон авчирч , ирэх сарын эхээр үйлчилгээнд явуулахаар боллоо. Тус гал тэрэг нь электорн системээр бүрэн тоноглогдсон бөгөөд Монгол болон ОХУ-ын Засгийн газрын харилцан тохиролцсоны үндсэн дээр авчирчээ. Ингэхдээ 125 сая ам.долларыг ОХУ,125 сая ам.долларыг манай тал гаргаж байгаа аж.
Энэхүү ухаалаг галт тэрэг нь тасалгаа болгондоо зурагттай бүх зүйл нь автоматаар зохицуулагддаг системтэй юм байна. УБТЗ уг галт тэрэгнүүдээ Улаанбаатар Москвагийн чиглэлд явуулахаар төлөвлөжээ.
Ийнхүү манай улс шинэ Боинг онгоц хүлээн авч ухаалаг галт тэргээр техникийн шинэчлэлээ үргэлжлүүлж байна.
Б.Оргил
Зочин · 2014/05/12
Сонин юм.
Зочин · 2014/05/12
Uls oron min alham alhamaar hugjuud l baigaa. Heden avilgach urd zasgiin uyiin oligarhuud l hevlel medeeleleeree damjuulan urund unalaa dampuurch bna gwh metiin surug tarhi ugaaltiig mundag hiij baigaamaa. Benzin do**** 2 iig red l atgaad uniig ni usguud AH namiig riketleed l baigaa novahnuud yum shuu dee. Ard tumen min nudee neej unen zuviig tungaaj hen ni hen be gedgiig medeh tsag ni bolson shuu