22 насны 2 эмэгтэйг зэрлэгээр хөнөөж овоонд булжээ
2014/05/11
Нийслэлд өнгөрсөн долоо хоногт ноцтой хэргүүд гарлаа. Лхагва гаригт үүрээр Хан-Уул дүүргийн арванхоёр дугаар хороонд 25 настай залуу хамт ажилладаг залуугаа хөнөөж, 10 оюутан барьцаалсан бол пүрэв гаригт Баянзүрх дүүрэгт хоёр эмэгтэйн зэрэмдэглэсэн цогцсыг цагдаагийнхан олжээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн есдүгээр хороо, Шар хадны эцэст уг хэрэг болсон байна. Энэ тухай сурвалжлахаар хэргийн газрыг зорилоо.
Шар хадны эцсийн автобусны буудлаас 300 орчим метр зайнд үргэлжилсэн уул харагдаж байна. Айлууд хаяа дэрлэж буусаар хороолол үүсгэчихжээ. Цогцсууд олдсон Шар хад ууланд хэлмэгдүүлэлтийн үед лам нарыг цаазалж байжээ. Тиймээс догшин лус савдагтай уул гэлцдэг юм байна. Эх сурвалжийн хэлж буйгаар нэг цогцос нь толгойгүй, нөгөө нь хөл гаргүй байсан гэнэ. Цагдаа нар цогцосны ойролцоогоос хөл, гарыг нь олсон гэнэ. Харин нөгөөгийн толгой нь олдоогүй бололтой. Шар хад уулан дээр цагдаа нар олноороо гарсан байлаа. Хоёр гурваараа салж ямар нэг юм эрж хайж уулын хормойгоор сүлжиж алхана. Хороолол дундуур ч цагдаагийн машин энд тэндгүй холхино. Тэд хоёр цаг орчим эргүүл хийж байгаад явцгаав. Баасан гаригт энэ хэсгийн бүх дэлгүүрийг хаасан гэнэ. Зарим айлын хашааг бүсэлж хүн оруулж, гаргахгүй байсныг ч иргэд хэллээ. Харин уржигдраас хөл хорио арай суларсан бололтой. Биднийг очихын өмнөхөн цагдаа нар захын айлын жорлонгоос нь ямар нэг юм хайж хогийг нь онгичжээ. Тэгээд зогсохгүй оюутан хүүг нь “Тодруулах юм байна” гэсээр аваад явсныг гэрийн эзэн дуулгалаа.
Ноцтой хэрэг гарсныг дуулсан иргэд ихээхэн айдастай байгаа бололтой “Өглөө оройд эмэгтэй хүмүүс ганцаараа явахад аймшигтай болжээ. Хэн ч яаж ч мэдэх нь” гэх хүн олон таарав. Ингэж явсаар цагдаад анх дуудлага өгсөн эмэгтэйн гэрийг оллоо. 50 гаруй настай тэрээр нэлээд цочирдсон нь илт. Нэрээ нууцлахыг хүсээд ингэж ярьсан юм.
-Таныг анх цагдаад дуудлага өгсөн гэж сонслоо. Хохирогчдыг олсон газар танайхаас холгүй бололтой?
-Уржигдар /пүрэв гариг/ оройхон нар жаргах үед малаа харахаар хажуу уул руу гарсан юм. Бараг 20:00 цагийн үед байх. Гэтэл үс, цус харагдахаар нь “Уул, овоон дээр хэн нь ийм юм хаядаг байна” гэж бодоод цааш алхсан. Гэтэл овооноос мухар хүзүүтэй, сонин улаан юм цухуйж байсан. Одоо байтлаа малын махаар овоогоо тахидаг болоо юу гэж бодтол юун мал манатай. Эмэгтэй хүний бие байсан юм билээ.
-Та тэгээд шууд цагдаад дуудлага өгсөн үү?
-Амьд явах насандаа тийм аймшигт юм харж байгаагүй. Нүдэндээ ч итгээгүй. Гэрээсээ хүүхдүүд явуулж харуулсан. Тэгээд л хүн байна гэж мэдэцгээгээд цагдаа дуудсан.
-Шар хад уулыг догшин гэлцэх юм. Гэтэл бүр овоон дунд цогцос байсан гэсэн үг үү?
-Хадаг самбай болсон овоон дороос тэр зүйл цухуйж байсан. Овооны чулуугаар булсан юм шиг байна лээ. Хэд ч хоносон юм. Цагаан сүүгээ өргөдөг овооноосоо ийм зүйл харсан нь үнэхээр аймшигтай. Дулааны улиралд хүүхэд, хөгшид бид чинь энэ уулан дээрээ л гарч нар, салхи үздэг байсан. Одоо уул руу алхах хүн ч олдохгүй биз.
Бүсгүй хүнийг ийм хэрцгийгээр хөнөөсөн хэргийг монгол хүн үйлдэхгүй гэх иргэд ч таарч байлаа. Түүнчлэн уулан дээрээс гэмтэл авсан эрэгтэй хүн олдсон тухай ч ярьж байв. Хохирогчид 22, 23 насны эмэгтэйчүүд байсан төдийгүй Шар хад орчмын иргэд байсан гэх. Цагдаагийн байгууллагаас хэргийн тухай тодруулахад “Одоогоор хохирогчоор хоёр эмэгтэйг тогтоогоод байна” гэхээс өөр мэдээлэл өгөхөөс татгалзав. Ийм ноцтой хэргийг хэн, ямар сэдлээр үйлдсэн болох нь одоогоор тодорхойгүй байна.
Б.ЗАЯА
Зочин · 2014/05/12
Aimar yumaa iim jooxon xuuxduud bj aimshigtai. Mgl- d tsaazaar awax yal blgawal taarna iim zerleg adguusnaas dor amitad bx gj
Зочин · 2014/05/12
Сайн зураг.
shuumjlegch · 2014/05/12
tanai site yamarch meregjligui malnud ajild avdag yumuu nad naad B.Zaya gesen nohor chini setgulch yumuu esvel gu****i neg ** maluu iim notstoi medeellin talar bichej bj oguulleg bichej bga bishde yamarch ugiin baylaggui *** bnda, bas tanai site bas amjilt geed bas neg erguu site bna 2la 10min zorotoi neg medeeg 2bienese hulj tavidga bolioche malnuda
Зочин · 2014/05/12
niigmee dagaad hun samuurch bna daa onooh c***uun tsag gedeg ni irj bna daa