Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хүрээнд шийдвэрлэсэн эхний ажлуудаа тайлагналаа. Өнгөрсөн бямба гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөгөө гаргасан юм. Тэрбээр эдийн засгийг аврах арга хэмжээнийхээ талаар ийн танилцуулсан юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Өнгөрсөн оны 12 дугаар сараас ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлдөг байсныг больсон. Үйлдвэржилтэд зориулж бид нэг их наяд төгрөг гаргахаар болсон. Мөн ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг УИХ-ын бүрэн эрх дуусгавар болох хүртэл чөлөөлөхөөр боллоо. Өмнө нь ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийн НӨАТ-аас чөлөөлөх босго нь таван сая төгрөг байсныг 50 сая төгрөг болгохоор УИХ-аар хэлэлцүүлнэ. Борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгтэй тэнцэх аж ахуйн нэгжүүдийн төлсөн орлогын албан татварын 90 хувийг буцааж олгоно. 2 сая 240 мянган тонн цемент үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтад орох гэж байна. Том хэмжээний бүтээн байгуулалт хийхэд тоног төхөөрөмжөөөс татвар авдаг. Гэтэл бизнесмэнүүд үйлдвэрээ босгомоор байдаг. Үүнийг Засгийн газар хоёр жил хүртэлх хугацаанд зохицуулалт хийхээр болж байна.

Мөн Өрийн удирдлагын хуулийн төслийг өргөн барилаа. Олон улсын аргачлалын дагуу хуулинд өөрчлөлт хийсэн. Одоогийн байдлаар ДНБ-д өрийн эзлэх хэмжээ 40 хүртэл хувь байгаа.  Үүнийг 70 орчим хувь байхаар зохицуулсан. Хөрөнгийн биржийн төлбөр, өрийн асуудлыг шийдвэрлэлээ. Далд эдийн засгаа ил тод болгохоор ажиллаж байна" гэсэн юм.

Энэхүү арга хэмжээний хүрээнд төсвийн зардлыг хэмнэхээр тогтоол гаргажээ. Олон нийтэд үзүүлж байгаа орлогоор өөрийгөө санхүүжүүлж болох Төр, засгийн үйлчилгээ, аж ахуй эрхлэх газар, Засгийн газрын автобаазыг  аж ахуйн тооцооны системд шилжүүлсэн байна. Гэхдээ төрөөс олгох урсгал зардал нь хэвээр байх аж. Төрийн албанд шинээр орон тоо нэмэхгүй, гадаад албан томилолтын тоог тэвчих зэрэг зохицуулалт хийжээ.

Хөдөө орон нутагт дэд бүтцийн шийдэлтэй амины орон сууц барихад найман хувийн, орон сууцанд хамрагдахад долоон хувийн зээл олгохоор болгосон гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Түүнчлэн "худалдан авах ажиллагааны тухай" хуульд өөрчлөлт оруулж, тендертэй холбоотой маргааныг 28 ажлын өдөрт таслан зогсоохоор болжээ.

БНХАУ-аас авах 500 сая ам.долларын зээлийг Туулын хурдны зам, яармагийн гүүр барихад зарцуулахаар юм байна. Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд байгуулжээ. Засгийн газар долоо хоног бүр энэ чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ талаар мэдээллэж байна хэмээн онцоллоо.

Хувийн хэвшлийг дэмжих зорилгоор “Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийн концессийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн гэв. 400 гаруй км энэ зам ашиглалтад орвол нүүрс, бусад түүхий эдийн хилээр нэвтрэлт нэмэгдэж, экспорт нэмэгдэнэ. Түүхий эдийн үнийн өрсөлдөх чадвар сайжрах зэрэг ач холбогдолтой.

Австри улсын 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг эрүүл мэндийн салбарт өгнө. Үүнийг Хавдар судлалын үндэсний төв, Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх,  Оношилгоо, шинжилгээний хөдөлгөөнт эмнэлэг байгуулах, УБ хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологи, гал унтраах техник, тоног төхөөрөмж, Төрийн тусгай албаны эмнэлгийн шинэчлэлд зориулж орчин үеийн лаборатори, дүрс оношилгоо, мэс засал, яаралтай тусламж эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж тус тус худалдан авахад зарцуулахаар шийдвэрлэнэ гэлээ.

Хувийн хэвшлийг дэмжих зорилгоор “Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийн концессийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн байна. 400 гаруй км энэ зам ашиглалтад орвол нүүрс, бусад түүхий эдийн хилээр нэвтрэлт нэмэгдэж, экспорт нэмэгдэнэ. Түүхий эдийн үнийн өрсөлдөх чадвар сайжрах зэрэг ач холбогдолтой.

Австри улсын 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг эрүүл мэндийн салбарт, тухайлбал, Хавдар судлалын үндэсний төв, Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх,  Оношилгоо, шинжилгээний хөдөлгөөнт эмнэлэг байгуулах, УБ хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологи, гал унтраах техник, тоног төхөөрөмж, Төрийн тусгай албаны эмнэлэгийн шинэчлэлд зориулж орчин үеийн лаборатори, дүрс оношилгоо, мэс засал, яаралтай тусламж эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж тус тус худалдан авахад зарцуулахаар шийдвэрлэсэн байна.

Х.Даваа