МУГТ М.Уранцэцэг чансаагаараа манлайлжээ
2014/05/13
Олон улсын жүдо бөхийн холбооны тавдугаар сарын 13-ны өдрийн шинэчилсэн чансаагаар эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинг Монгол Улсын Гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг 2848 оноогоор тэргүүлжээ. Гавьяат тамирчин М.Уранцэцэг саяхан Азербайжены нийслэл Бакугийн “Их дуулга” тэмцээнд түрүүлж, 500 оноо нэмснээр ийнхүү жингээ манлайлах болсон юм.
Жүдочдоос эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 2013 оны дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Г.Болдбаатар гуравдугаар байрт бичигдсэн байна. Харин 73 кг-ын жинг удаан хугацаанд тэргүүлсэн Лондонгийн олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир чансаа буурч, хоёрдугаар байрт бичигджээ. Гавьяат тамирчин С.Ням-Очир удаан хугацаанд барилдаагүй билээ.
Д.Ана
Зочин · 2014/05/19
bayar hurgie
Зочин · 2014/05/15
Gavyat ***irchin delhiin avarga gej bichvel ymar uu