1021 тохиолдол илэрч, арван хүн нас барлаа
2021/11/02
Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.
Сүүлийн 24 цагт шинээр 1021 /Улаанбаатарт 690, орон нутагт 331/ тохиолдол илэрч, 41-80 гаруй насны арван хүн нас баржээ. Улмаар манай улсад халдварын улмаас нас барсан хүний тоо 1682-т хүрлээ.
Биеийн байдал нь:
- Хөнгөн 7198
- Хүндэвтэр 6219
- Хүнд 1845
- Нэн хүнд 301 иргэн эмчлүүлж байна.
Хэвтэн эмчлүүлж буй 15563 хүний 3586 нь хүүхэд, 893 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн хяналтад 44375 иргэн байгаа юм.
Зочин · 2021/11/02
Яанаа өдөрт 10 гараад үхсээр байгаад монголчууд дуусахнээ.Их дээд сургуулийн захиргаа оюутнуудыг нэг бүрчлэн вакцинд хамруулах арга хэмжээ аваачээ оюутан залуус 1дүгээр тунгаач хийлгээгүй хүмүүс хэдэн зуугаараа байна.Сургуулийн эмч гэж юу хийдэг мануухайнууд байнаа энэ аймшигт тахлын үед яагаад оюутнуудтай тулж ажиллахгүй байгаан бэ одоо даруй сургуулиуд бүх оюутнаа вакцинд хамруулах арга хэмжээ ав.