Баабарыг Японы “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонгоор шагнана
2021/11/04
11 дүгээр сарын 3-ны өдөр Япон улсын Засгийн газар 2021 оны намар одон гардах гадаад иргэдийн нэрсийг зарласан бөгөөд Монгол улсаас улс төр, түүхийн талаар нийтлэгч Бат-Эрдэнийн Батбаяр багтсан байна.
Тодруулбал түүнийг Япон, Монголын парламентийн гишүүдийн хамтын ажиллагаа болон хоёр орны найрамдалт харилцаанд үнэтэй хувь нэмрээ оруулсан учир “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонгоор шагнах аж.
Б.Батбаяр нь (Баабар) нь 1980-аад оны сүүлээр Монголд эхэлсэн ардчилсан хөдөлгөөний үзэл суртлыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө идэвх зүтгэл гарган манлайлан ажилласан бөгөөд ардчиллын дараа улс төрд орон Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн (Сангийн сайд) зэрэг өндөр дээд албыг хашиж шинээр бий болсон ардчилсан Монгол Улсыг авч явахад өөрийн хувь нэмрээ оруулсан билээ. Улсын их хурлын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Монгол, Японы парламентын найрамдлын бүлэгт ажиллаж ардчиллын дараах хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж байсан.
Мөн тэрээр Монголын нэр нөлөө бүхий манлайлагчийн хувиар ардчилсан нийгмийн үнэ цэнийг чухалчлан үзэж ардчиллын дараах хоёр орны таатай харилцаа болон түүхийн бодит эргэцүүлэл зэргийг хэвлэн нийтэлж Монголд Японы талаарх ойлголтыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ өөрийн бүтээл болох “Монголын түүх ” номоо япон хэл дээр гарган Японд Монголын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд ч гэсэн үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.
2000 онд Япон Улс зэрэг Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлыг дэмжин бүс нутаг улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий Зүүн хойд Азийн холбоо ТББ-ыг байгуулж өнөөг хүртэл тус холбооны тэргүүний албыг хашиж, хувийн секторын байр сууринаас улс орнуудын харилцааг улам бүр бэхжүүлэхийн төлөө ажилласаар ирсэн ажээ.
Зочин · 2021/11/07
Соён гэгээрдэггүй Ардчилалаа гэж
Bankiig ygyi hiij asar ikhe menge hybidaa zabssan ardchilagch s dee!!! · 2021/11/06
ene myy Baabar daldardaggyi nobs yum aa!!odoo bas sagnal abna gene syy!!!!Mongolchyydiig bytargah yhaantai dald yabyylaga hiij baidag iim hamyyrsan tolgoi sagnal abna ter dyndaa gadaadiin sagnal abah yu hiisen nobs be?....Mongolchyydiin 60 garsan hymyys ni yhej daldarch baij ene ylas chebersine gej heneggyi hyzdag lalar s dee!!!iim soliotoi sar hadnii nobsnyydiig hen mordyylaad bna be?....ard tymen mini yhaantai yum ynsdag bol?ene lalariig syyh yostoi bys? yy...........
Зочин · 2021/11/05
Bank dampyyryylaj menge hyyldeg Baaaa Baabar gej sonsoj baisanaas gabya baigyylsan gej ganch ch sonsoj baisangyi dee!!!getel harin gerel garah met genetiin dyydlagaar yaponii odongoor sagnyylna gene?...
DR. PRADHAN · 2021/11/04
Зочин · 2021/11/04
Авах л ёстой хүн шүү
Бат · 2021/11/04
Бид толгой нүцгэн хүнтэй золгодоггүй , мөн гэрээс гардагүй нь уур амьсгалаасаа болж малгайг их эрхэмлэдэг ард түмэн байлаа Хятадууд бидний цамцыг хүртэл малгайтай хийж толгой нүцгэн болголоо одоо 40 өөс дээш насны 2/1 даарснаас толгойн судас нарийсан өвддөг болсон ухаараач ард түмээн