Монгол Улсын Ерөнхий сайдын Захирамжаар бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж, шаардлагатай арга хэмжээ авах шуурхай Ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгийнхэн салбар бүрийн уялдаа холбоог сайжруулан санал, санаачилгаа нэгтэж чадсанаар Эрээнд гацаад байсан ачаа тээврийг үе шаттай Улаанбаатар руу тээвэрлэх ажлыг эхлүүлжээ.

Ингэснээр урд шөнө 14 аж ахуйн нэгжийн долоон вагон ачаа “Барс”, “Нарантуул” захад буужээ. Ажлын хэсгийнхэн сард 60 вагон ачаа татан авахаар ажиллаж байна. Импортын барааны тээврийг тогтворжуулах, хэвийн нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.