Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Тэнгис” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 310 км, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ “Шишгэд” голын мөс цөмөрч 1 автомашин живсэн тухай дуудлагыг энэ сарын 09-ны өдрийн 23:26 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд энэ сарын 11-ны өдөр “УАЗ Пургон 37419” загварын автомашинаар зорчиж явсан иргэн Б /58 настай, эрэгтэй/-ийг “Шишгэд” голын уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 12:39 цагт голын эргээс 25 метрийн зайд мөсөнд наалдсан байсан цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын шүүх шинжилгээний албаны шинжээчид өгч, 15:39 цагт автомашиныг татан гаргасан байна.