Нэмэлт тундаа хамрагдсан оюутнуудыг киноны тасалбараар урамшуулна
2021/11/17

МУИС-ийн захиргаанаас вакцины дархлаа сэргээх нэмэлт тун буюу III тундаа хамрагдсан оюутнуудыг “Өргөө” кино театрт кино үзэх тасалбараар урамшуулна.
Ковидын эсрэг дархлаажуулалтын явуулын цэг МУИС-д маргааш, нөгөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 18, 19-ний өдрүүд Төв номын сангийн 203 тоот Лекцийн танхимд 09:00-20:00 цагуудад дархлаажуулалтын явуулын цэг ажиллана. Иймд нийт багш, ажилтан, оюутнуудыг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалжээ.
Санамж:
- Дархлаа сэргээх нэмэлт тун буюу вакцины III тунд хамрагдахдаа вакцины хоёр тунд хамрагдсанаас гурван сарын дараа хамрагдах боломжтой.
 - Хэрэв та хоёр тунд хамрагдаад КОВИД-19-ийн халдвар авч өвчилсөн бол эдгэснээс 21 хоногийн дараа III тундаа хамрагдаарай.
 
Эх сурвалж: МУИС-ийн захиргаа, нийслэлийн эрүүл мэндийн газар






                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					