"Орон сууц ба санхүүжилт" хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. 

Энэ үеэр Орон сууцны санхүүжилтийн тогтолцоо сэдвээр МИК ОССК ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга тавьсан илтгэлдээ 

  • Орон сууц санхүүжилтийн тогтолцоо нь өөрөө дан ганц ипотекийн зээл түүнийг дамжуулдаг оролцогч байгууллагуудын асуудал биш.
  • Орон сууцны санхүүжилтийн тогтолцоо нь макро эдийн засгийн тогтвортой байдал, хүн амын өсөлт, хот төлөвлөлт болон санхүүгийн салбарын чадавхаар бүрдэнэ.
  • Европд дахь төрийн оролцоог харвал төрийн бодлого нь зах зээлийн оролцогчдын уялдаа холбоо, зохицуулалтад илүү анхаарч байна. Хувийн хэвшлийнхэн нь мөнгөний зах зээлийг хөрөнгийн зах зээлтэй холбох замаар орон сууцны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж байна.
  • Бодлогын түвшинд зорилтот бүлгийн иргэдэд олгож байгаа зургаан хувийг хүү хэвээрээ бөгөөд нийт ипотекийн хүү зах зээлийн хүү рүү шилжсэн нөхцөлд хүүгийн татаасыг тодорхой нэгэн институт олгодог механизм руу шилжчихвэл  хөрөнгийн зах зээл дээрх хөрөнгө оруулагч нарт тодорхой бүтээгдэхүүн бий болно гэх санааг илэрхийлсэн билээ. 

Түүний хувьд цаашид орон сууцны эрэлт, нийлүүлэлт өндөр байна гэдгийг мөн илтгэлдээ дурдсан. 

Иргэдийг орон сууцаар хангах зорилгоор 2013 онд найман хувийн ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь өдгөө зургаан хувь болж хэрэгжсээр буй. 

Тэгвэл энэхүү зорилтот бүлэгт хүрсэн хөтөлбөрийн талаарх сүүлийн үеийн тоо баримтыг хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм. Тухайлбал, 

  • Өнөөдрийн байдлаар нийт зээлдэгчдийн 77.14 хувь буюу 65,567 зээлдэгч 60 хүртэлх м.кв талбай бүхий орон сууц худалдан авсан байна.
  • Нийт зээлдэгчдийн зургаан  хувь нь гэр хороололд амьдарч байсан. Улаанбаатар 26.2%, Орон нутагт 9.8% /
  • Нийт зээлдэгчдийн 59 хувь нь хоёр сая төгрөг хүртэлх өрхийн орлоготой
  • Нийт зээлдэгчдийн сарын дундаж төлбөр 521 мянган төгрөг
  • Нийт зээлдэгчдийн 77.4 хувь буюу 65,784 зээлдэгч зөвхөн цалингийн орлогоор ипотекийн зээлийн эргэн төлөлтийг төлж байгаа аж.