Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 586 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 

  • 331 нь нийслэлд
  • 255 нь орон нутагт бүртгэгдсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Түүнчлэн уг халдварын улмаас 13,899 хүн гэрийн хяналтад, 6,927 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал

  • хөнгөн 2,759
  • хүндэвтэр 3,130
  • хүнд 889
  • нэн хүнд 149 хүн байна.

Мөн хэвтэн эмчлүүлэгчдийн 240 нь жирэмсэн эх, 1,407 нь хүүхдүүд байгаа юм.

Харамсалтай нь архаг хууч өвчин болон КОВИД-19-ийн хавсарсан шалтгаанаар 21-80 насны таван хүн нас баржээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.