486 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдаж, дөрвөн хүн нас барлаа
2021/11/27
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 486 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Шинээр батлагдсан тохиолдлын
- 291 нь нийслэлд
- 195 нь орон нутагт бүртгэгдсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Харамсалтай нь архаг хууч өвчин болон КОВИД-19-ийн хавсарсан шалтгаанаар 41-80 насны дөрвөн хүн нас баржээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 2,640
- хүндэвтэр 3,124
- хүнд 860
- нэн хүнд 109 хүн байна.
Мөн хэвтэн эмчлүүлэгчдийн 252 нь жирэмсэн эх, 1,313 нь хүүхдүүд байгаа юм.