Хүн амины хэргээр шалгагдаж байсан цагдаагийн алба хаагч өнгөрсөн шөнө (2021.11.30) амиа хорлосон хэрэг гарчээ.

Тэрээр өөрийгөө боомилж нас барсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн замын цагдаад ажилладаг байсан талаар эх сурвалж мэдээллээ. 

Талийгаач согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа явган хүний амь насыг хохироосон хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байсан аж.