Өнгөрсөн амралтын өдөр өсвөр насны хүү ослын улмаас амь насаа алджээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Багануур дүүрэгт 13 настай хүүхэд мориноос унасан байна.

Энэ үед хажуу замд явж байсан том оврын автомашин хүүг дайрч амь насыг нь хохироожээ. Тиймээс тухайн авто машиныг жолоодож явсан 33 настай эрэгтэйг сэжигтнээр татан, цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.