МАН-ын бүлэг Цар тахлын хуулийг 6 сараар сунгаж ЗГ-т өнөөгийн эрхийг нь хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Цар тахлын хуулийг сунгасан учраас орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг зургаан сараар сунгаж 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуустал дахин хойшлуулахаар болжээ.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Ковидын хуулинд ипотекийн зээлтэй холбоотой нэг заалт бий. Тэр нь ипотекийн зээл төлөлтийн хугацааг сунгах, хойшлуулах зэрэг заалт бий. Ковидын хуулийг сунгах учир энэ заалт ч мөн хэрэгжээд явна" гэв.