Зөөвөрлөгдсөн дөрөв, дотоодын 200 тохиолдол бүртгэгдлээ
2021/12/26
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас танилцууллаа. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын нийт 204 тохиолдол батлагджээ. Үүний
- дөрөв нь зөөвөрлөгдсөн тохиолдол байгаа бол
- Улаанбаатар хотод 122
- орон нутагт 78 тохиолдол бүртгэгдсэн байна.
Уг халдварын улмаас 2,367 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 879
- хүндэвтэр 1,203
- хүнд 243
- нэн хүнд 42 иргэн байна.
Түүнчлэн гэрээр 4,373 хүн хянагдаж буйг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Зочин · 2021/12/27
Шинэ жил тэмдэглэхээ болиочээ вирус дахиад тархаад байгаан биш үү урлаг соёлынхон,загвар өмсөгчид гэсэн дандаа өнгөн амьдрал хайсан нөхдүүд хүмүүсийг хөөрөгдөхөө болиочээ.Хувийн хэвшилийнхэн оюутан залуус албан байгууллагууд шинэ жилээ зогсоогоочэ.НОБ,НЭМГ, НМХГ, УОК,ЭМЯ,УМХГ ууд энэ шинэ жил тэмдэглэж байгаа объект,бар сав,рестораннуудад хяналт тавьж зогсоогоочээ.Өвчин тархлаа шүү дээ