Монголын амлалт нэхэх эмэгтэйчүүдийн холбооноос 2022 оныг Хүүхдийн эрхийг хамгаалах жил болгохыг уриалж, мэдээлэл хийлээ. 

Тус холбооны тэргүүн Г.Хажидмаа "Хүүхдийн эрхийн асуудал хүн бүр харамсаж суухаас өөрцгүй болсон байна. Өнгөрсөн оны эхний улиралд 4,600 хүүхдийн эрх ямар нэг байдлаар зөрчигдсөн ч эрх нь сэргээгдээгүй. Хүний эрхийн байгууллагуудыг хүүхдийн эрхийн төлөө ажиллах юм болов уу гэж харлаа. Гэтэл хүүхдийн төлөө дуу хоолой болсонгүй. УИХ-ын гишүүд эрх нь зөрчигдөж байгаа хүүхдийн төлөө ажиллахгүй байна. 

Хуулийн алдаатай зохицуулалтаас болоод хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байна. Хүүхдүүдийн 48.9 хувь нь цар тахалтай холбоотой хүчирхийлэлд өртсөн. Ингээд манай төрийн бус байгууллагаас өчигдрөөс эхлэн сошиал орчинд хүүхдийн эрхийг хамгаалах акц эхлүүлсэн.

Манай улсад аймаг, сум, хороо, нийслэлд нийгмийн ажилтан гэж бий. Нийгмийн ажилтнууд гэр бүлийн орчинд хүүхдийн эрх яаж зөрчигдөж байгааг ерөөсөө судалдаггүй. Энэ хүмүүс үндсэн ажлаа хийхгүй байна.

Сүүлийн үед Ерөнхий боловсролын сургуульд олноороо нэгийгээ бүлэглэн зодох тохиолдол гарах боллоо. Гэтэл хуульд зодуулсан хүүхдэд нөхөн төлбөр олгох, тухайн зодсон хүүхдүүдэд арга хэмжээ авах хуулийн зохицуулалт байхгүй. Энэ тал дээр анхаармаар байна" гэлээ.